Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, ЗААВАР

2021/09/07

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, ЗААВАР( АЖИЛЛАГСАД)

    • Шалгалтын бүртгэл 2023 оны IV-р улирал


  • Шалгалтын бүртгэл
    эхлэх өдөр



    Шалгалтын бүртгэл
    дуусах өдөр



    Шалгалт авах өдөр

    12023.10.112023.10.162023.10.18-ны өдрийн 10:00 цаг
    22023.11.082023.11.132023.11.17-ны өдрийн 10:00 цаг
    32023.12.072023.12.122023.12.14-ний өдрийн 10:00 цаг

        

  • Бүртгэл заасан хугацаанд 23:00 цаг хүртэл цахимаар явагдах тул https://hr.hdc.gov.mn/ сайтаар орж шалгалтын Заавар харах-аар нэвтрэн "Бүртгэлийн заавар", "Шалгалтын заавар"-тай танилцан заасан хугацаанд бүртгүүлнэ үү.
  • Шалгалтад бүртгүүлэх хүсэлт илгээсэн бол түр хүлээх горимд орж шалгалтын өмнө нэгдсэн байдлаар хүсэлт баталгаажна.
  • Шалгалтыг тухайн өдөр 10:00 цагаас  hr.hdc.gov.mn хаягаар авна
  • Үр дүнгээ шууд харна, 70 буюу түүнээс дээш оноо авсанаар тэнцэнэ.
  • Интернет дата дуусах, цэнэг дуусахтай холбоотой шалгалтыг дуусгаж чадаагүй бол ЭМХТ хариуцлага хүлээхгүй.

ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР:

  • Шалгалтын төлбөр: 12 000 төгрөг,
  • Хүлээн авагч байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв,
  • Хүлээн авагч банк: Төрийн сан банк,
  • Дансны дугаар: 100900020020 тоот данс,
  • Утга:  Өөрийн овог, нэр, регистр,

Холбоо барих: hr.hdc.gov.mn програмтай холбоотой 70110893 болон шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар 11461529 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.

ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД

Шалгалтад тэнцсэн тохиолдолд Тэмдэгтийн хураамж 5000 төгрөг төлж баримтыг PDF-ээр хавсарган лицензын хүсэлтээ 5 ХОНОГ-ийн дотор илгээнэ.

Хэрвээ тэмдэгтийн хураамжаа төлж лицензийн хүсэлтээ илгээгээгүй тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ ГАРАХГҮЙ болохыг анхаарна уу.

Хүсэлт илгээснээс хойш ойролцоогоор нэг сарын дараа таны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл ЦАХИМ-аар гарах болно.

Тэмдэгтийн хураамжийг ЭМХТ-ийн I,II-дугаар байрны нэг давхарт байрлуулсан төхөөрөмжид карт уншуулж төлж болохоос гадна https://itax.mta.mn вэб сайтруу орж төлбөрийн даалгавар үүсгэн 13-15 оронтой нэхэмжлэлийн
код авна. Код авсанаас хойш 6 цагийн дотор дурын банканд нэхэмжлэлийн 13-15 оронтой дугаарын дагуу
тэмдэгтийн хураамжаа төлнө.

Сайдын тушаал

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА