Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

Хяналт үнэлгээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН /2019-2023 ОН/

Эрүүл мэндийн яамны харьяа агентлаг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймгийн эрүүл мэндийн газар, боэт-ийн 2023 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан

ЭМХТ-ийн захирлын 2023 оны А/99 дүгээр тушаал "Журам, загвар шинэчлэн батлах тухай"

Эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан /2023 оны эхний хагас жил/

"Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай" ЭМС-ын 01 дугаар албан даалгавар

Эрүүл мэндийн яамны харьяа агентлаг, төрөлжсөн мэргэ
шлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, БОЭТ-ийн 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний тайлан

Монгол Улсын Засгийн Газрын "2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай" 49 дугаар тогтоол

ЭМХТ-ийн 2023 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/346 тушаал

Дараах журмыг эрүүл мэндийн салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны болон салбарын бусад хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд мөрдөнө. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, эрүүл мэндийн байгууллагын болон бусад үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг сайжруулж, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам


Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захирлын 2022 оны А/28 тушаал

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь байгууллагын бодлого, төлөвлөлт, зорилго, зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх, удирдлагыг мэдээллээр хангаж, байгууллага, алба болон албан хаагчдын гүйцэтгэл, үр дүнг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино

Байгууллага, алба болон албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захирлын 2022 оны А/134 тушаал

Дараах хууль журмыг хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэхэд мөрдлөг болгоно. Хяналт-шинжилгээ, үнэлгээний гол зорилго нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг сайжруулж, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулж ил тод байдлыг хангахад оршино. Дотоод аудитын үйл ажиллагааны зорилго нь хууль тогтоомж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх журам


Байгууллага, алба болон албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, хяналт-үнэлгээ хийх журам

Байгууллагын 2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн

MУЗГ-ын 2020 оны 206 дугаар тогтоол

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчдын 2021 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”, ЭМС-ын 2021 оны А/605 дугаар тушаалаар батлагдсан  “Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас зохион байгуулсан. Ийнхүү үнэлэхдээ алба, нэгжийн дарга нарын үнэлгээнд үндэслэсэн бөгөөд тэдгээрийн үнэн зөв, шударга байдалд ХШҮДАА хяналт-шинжилгээ хийн, тухайн албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг тухайн ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ болон нэмэлт ажлын үр дүнгээр тооцож, хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ, багаар ажиллах чадварын талаар ижил түвшний буюу бусад албан хаагчдаар үнэлүүлж, дүнг албан хаагч тус бүрт танилцуулсан. 2021 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан хаагчид ажлын байрны үндсэн чиг үүргээс гадна ковид-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор нилээдгүй ажлуудад дайчлагдан ажилласан байна. Цаашид үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн үнэлгээг тогтмол авч, ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд эзлэх жингээр журмын дагуу тооцох талаар албан хаагчдад мэдээлсэн.