Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

Үндсэн мэргэшлийн сургалт


Сургалтын хөтөлбөр

Улсын төсвийн санхүүжилтээр 2020-2023 онд Үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний мэдээлэл

Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх байгууллага, сургалтын чиглэл

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 сарын 01-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион явуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам

Эрүүл мэндийн сайдын 2016 оны Төгсөлтийн дараах үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн чиглэл, индекс батлах тухай А/184 дүгээр тушаал

Хүний нөөцийн хөгжлийн систем /оюуны өмчийн гэрчилгээ/

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага

/Эрүүл мэндийн сайдын  2017 оны 09 сарын 01-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион явуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 7 дугаар зүйл/

7.1.1  Сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагааны чиглэлд нийцсэн байх;

7.1.2 Сургалтын зорилго, хэлбэр, агуулга, үргэлжлэх хугацаа, зохион байгуулалт, сургалт эрхлэх үндсэн байгууллага болон сургалтанд хамтарч оролцох байгууллага, сургалт удирдах багш, эзэмшвэл зохих гардан үйлдэл, нрм, сурах бичиг, гарын авлага, сургалтын төлөвлөгөө, сургалтын биелэлтийг бүртгэх тогтолцоо, үнэлгээний талаар дэлгэрэнгүй тусгасан байх;

7.1.3 Өмнөх түвшний сургалтын агуулгатай давхардаагүй суралцагчийн мэдлэг, ур чадвар, хандлагыг тасралтгүй ахиулахад чиглэсэн байх;

7.1.4 Хүний их эмчийн эмнэл зүйн үндсэн мэргэшлийн сургалтын агуулгад мэргэшлийн чиглэлээс үл хамааран ерөнхий мэргэшил судлалын хөтөлбөрийн агуулгыг тусгах

7.1.5 Эмнэл зүйн мэргэшүүлэх сургалтын хувьд суралцагчийг бие дааж мэргэжлийн үйл ажиллагаа явуулах (сонсох, харах, сургалт удирдах багшийн хяналтан дор гардан үйлдэл хийх, сургалт удирдах багш, эмнэлгийн мэргэжилтэнтэй хамтарч гардан үйлдэл хийх, бие дааж гардан үйлдэл хийх) чадварыг үе шаттайгаар өүрэн эзэмшүүлэх дадлага голлосон байна;

2. Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт тавигдах дэлгэрэнгүй шаардлага

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 02 тоот тогтоол

 3. Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлага

/Эрүүл мэндийн сайдын  2017 оны 09 сарын 01-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион явуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 8 дугаар зүйл/

8.1.1 Эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх;

8.1.2 Сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцсэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;

8.1.3 Батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;

8.1.4 Сургалтын үйл ажиллагаа  эрхлэх журамтай байх;

8.1.5 Стандартын шаардлага хангасан эмнэлгийн зориулалттай барилга байгууламжтай байх /мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагын хувьд сүлжээнд нэгдсэн нийт байгууллагад хамаарна./;

8.1.6 Сургалтын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг эмчилгээ, оношилгооны тасаг нэгжтэй байх, орны тоо, үйлчлүүлэгчдийн тоо сургалт эрхлэхэд хангалттай түвшинд байх;

8.1.7 Сургалтын чиглэлд нийцсэн сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, лаборатори, мэргэжлийн номын сан, байнгын үйл ажиллагаатай хэвлэх, хувилах төхөөрөмж, интернет бүхий компьютерийн танхим, суралцагчдад зориулсан  амрах, хувцас солих өрөө, гэх мэт сургалтын орчинг бүрдүүлсэн байх;

8.1.8 Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явуулах түвшинд орон тооны эмч, бусад мэргэжилтэнтэй байх;

8.1.9 Батлагдсан орон тоо бүхий сургалтын нэгж эсхүл төгсөлтийн дараах сургалтын асуудал хариуцсан орон тооны ажилтантай байна;

8.1.10 Батлагдсан орон тоо бүхий эрдэм шинжилгээ, судалгааны нэгж эсхүл эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа хариуцсан орон тооны ажилтантай байх /тусгай мэргэшлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хамаарна/;

8.1.11 Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхи бүхий багшлах бүрэлдэхүүнтэй байх, сургалт удирдах багшийн 70-аас доошгүй хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх;

8.1.12 Эмнэл зүйн сургагч багшийн сургалтанд сургалт удирдах нийт багш суралцаж төгссөн байх;

8.1.13 Тухайн нэг жилд хэдэн суралцагч сургах хүчин чадлыг тооцсон 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх;

8.1.14 Эмнэл зүйн сургагч багшийн нөөц бүрдүүлэх, чадавхийг сайжруулах 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх;

8.1.15 Эмнэлгийн тусламж үйлчилгээний дотоод хяналт тогтмол явагддаг байх;

8.1.16 Мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагын хувьд сүлжээнд нэгдсэн бусад байгууллагын төлөөлөл бүхий сургалтын хяналтын зөвлөл байгуулсан байх;

8.1.17 Мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагын сүлжээний хувьд сургалт эрхлэх үндсэн байгууллага сүлжээнд нэгдсэн бусад байгууллагатай гэрээ байгуулсан байх;

Жич: Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлагыг үнэлэх аргачлалыг журмын 20 дугаар зүйлээс харна уу.

4. Төгсөлтийн дараах сургалт удирдах багшид тавигдах шаардлага

    /Эрүүл мэндийн сайдын  2017 оны 09 сарын 01-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион явуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 10 дугаар зүйл/

    1.1.1 тухайн мэргэжлээрээ магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй эсхүл ахлах ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна;

    1.1.2 тухайн мэргэшлээрээ найм ба түүнээс дээш жил ажилласан байх;

    1.1.3 хүчин төгөлдөр мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;

    1.1.4 сургалт эрхлэх байгууллагатай гэрээ байгуулсан байх (тухайн байгууллагын ажилтны үндсэн ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ, гэрээт ажилтны хувьд сургалт удирдах гэрээ байгуулах);

    1.1.5 зөвхөн нэг байгууллагад сургалт эрхлэх гэрээтэй байх;

    5. Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдэд тавигдах шаардлага

      /Эрүүл мэндийн сайдын  2017 оны 09 сарын 01-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион явуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 13 дугаар зүйл/

      13.1.1 Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол олнох сургуулийг хүний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч,, шүдний их эмчээр бакалаврын дипломтой төгссөн байх;

      13.1.2 Эрүүл мэнд, анагаах ухааны бусад чиглэлүүдээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх;

      13.1.3 Анагаах ухааны бакалаврын сургалтын нийт багц цаг нь элсэх гэж буй сургалтын хөтөлбөрийн агуулгын залгамж холбоо, багтаамжийг хангасан байх

      Үндсэн мэргэшлийн сургалтын зөвшөөрөл сунгасан байгууллага
      Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын тогтоол

      “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын зөвшөөрөл шинээр олгосон байгууллага

      Сургалт эрхлэх байгууллагын явцын үнэлгээ хийх удирдамж

      Сургалт эрхлэх байгууллагын явцын үнэлгээний шалгуур

      “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаанд хийх үнэлгээний удирдамж

      Эмнэлгийн мэргэжилтэний хөгжлийн зөвлөлийн 2020 оны 01сарын 20-ны өдрийн хурлаар зөвшөөрөгдсөн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр