Хүн амын тоо 2021 он
3,409,939
Халдварт өвчин 6 сар
256,887
Халдварт бус өвчин 6 сар
1,527,544

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах шийдвэрлэх

Баатарчулууны Одгэрэл-Архив, албан хэргийн хөтлөлт хариуцсан мэргэжилтэн

Эрүүл мэндийн хөгжлийн төвд ирсэн өргөдөл гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээ

Тус төв нь өргөдөл, гомдол, санал хүсэлтийг дараах хэлбэрүүдээр хүлээн авна

ҮҮНД:

1.1.бичгээр ирүүлж буй өргөдөл, гомдлыг 1.2, 1.3, 1.5-д заасан цахим хаяг, факс болон улаанбаатар-210648 дахь 187 тоот шуудангийн хайрцгаар

1.2.цахим хаягаар-www.hdc.gov.mn, admin@hdc.gov.mn

1.3.санал хүсэлтийн хайрцгаар

1.4.утсаар - 320633

1.5.факсаар - 325540, 320633

1.6.амаар- биечлэн ирж амаар хүсэлт тавибал тус төвийн хуулийн зөвлөх хамт байлцан таны хүсэлтийг тэмдэглэн авч хариуг хуулийн дагуух хугацаанд шийдвэрлэх болно.

Иргэдийг хүлээн авах хуваарийг  ЭНД дарж үзнэ үү.

Бичгээр өргөдөл гаргахдаа:

  • Өргөдөл, гомдол, гаргаж буй байгууллага болон зохион байгуулалтын нэгжийн нэр
  • Он, сар, өдөр
  • Гол утга санааг тодорхой, цэгцтэй бичих
  • Хавсралт материалаа дурдах
  • Овог, нэр
  • Хамтран хэд хэдэн хүн цуг гаргаж буй бол бүгд гарын үсэг зурах ба эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана
  • Гэрийн болон ажлын газрын хаяг, ажил, албан тушаалаа тодорхой бичих
  • Гэр болон гар утасны дугаар

Хэрэв та гаргаж буй өргөдөл, гомдлоо нууцалж буй бол дугтуйн гадна талд “нууц”, “гарт нь” гэж бичих бөгөөд хүлээн авагчийн нэр, албан тушаалыг тодорхой бичиж ирүүлнэ үү.

Өргөдөл бичих жишээ загварыг ЭНД дарж үзнэ үү

Өргөдлийн загвар