Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Мэргэшлийн зэргийн шалгалтын зар

2023/05/17

ШАЛГАЛТЫН ТОВ:

Мэргэшлийн зэргийн шалгалт 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс  30-ны хооронд зохион байгуулагдана.

ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЖУРАМ:

Мэргэшлийн зэргийн шалгалтыг ЭМС-ын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-д заагдсан нийтлэг шаардлагын дагуу авна.

БҮРТГЭЛ:

Мэргэшлийн зэргийн шалгалтад 2023 оны 6 дугаар сарын 05-ны дотор Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан програмд https://hr.hdc.gov.mn/login өөрийн холбогдох мэдээллийг оруулна. /хэрхэн мэдээллээ оруулах талаар “Заавар харах” хэсгээс харна уу/.

Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан програмд бүртгэл үүсгэж, дараах талбарыг заавал бөглөнө:

  • Мэргэжил: мэргэжил, үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшлийн талаарх мэдээллийг заагдсан хэсэгт оруулна. /Хавсралт хэсэгт дипломын хуулбарыг оруулах/.
  • Ажлын туршлага: өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажлын газрын мэдээлэл оруулна. /Хавсралт хэсэгт Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалын хэсгийн хуулбарыг оруулах/.
  • Боловсрол: эзэмшсэн боловсролын мэдээлэл, элссэн, төгссөн он зэрэг мэдээллүүдийг оруулна. /Бакалавр, доктор, магистр г.мэт/
  • Лиценз: мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн мэдээлэл системээс татагдах тул бөглөх шаардлагагүй.
  • Зэрэг: өмнө авсан зэргийн мэдээллийг оруулах ба хавсралтаар гэрчилгээний хуулбарыг оруулна. /Хэрвээ мэргэшлийн зэргийг анх удаагаа горилж байгаа бол бөглөх шаардлагагүй/.
  • Тусгай шаардлагад бүрдүүлэх материалыг бүгдийг PDF болгож дүйцүүлэх материал хэсэгрүү оруулж өгнө

Шалгалтад бүртгүүлэхдээ өөрийн шалгалт өгөх мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд ГИШҮҮНЧЛЭЛ үүсгэнэ /https://hr.hdc.gov.mn/login веб хуудасны ЗААВАР ХАРАХ хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг харна уу./

Мөн ЗАРЛАЛ - ШАЛГАЛТЫН ЗАР хэсэг рүү хандан Мэргэшлийн зэргийн шалгалтад бүртгүүлнэ.
Жишээ нь: Мэргэшлийн зэргийн шалгалт- Арьс судлал- Ахлах зэрэг гэсэн рүү орж БҮРТГҮҮЛЭХ товч дарснаар бүртгэгдэнэ.
Жич: Шалгалтын зар 2023 оны 5 дугаар сарын 15-ны дотор үүснэ.

http://hdc.gov.mn/page/25/ /Бүрдүүлэх материал/

http://hdc.gov.mn/page/105/ /Нийтлэг шаардлага/

Тусгай шаардлагыг Мэргэжлийн Нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлд хандан бүрдүүлж өгнө. Дараах холбоосоор хандан дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. http://hdc.gov.mn/page/104/

Хэрвээ та нийтлэг болон тусгай шаардлагын дагуу материалаа дутуу бүрдүүлвэл шалгалтын комисс бүртгэлийг БУЦААХ боломжтойг анхаарна уу/

ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБОО, САЛБАР ЗӨВЛӨЛ:

Мэргэшлийн зэргийн шалгалт өгөх чиглэл, зохион байгуулах Мэргэжлийн нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлийн талаарх мэдээллийг дараах холбоосоор авна уу.

http://hdc.gov.mn/page/111/

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 98142485 утсаар холбогдоно уу.

http://hdc.gov.mn/page/33/ /Мэргэшлийн зэрэгтэй холбоотой тушаал, журам/

sucks tube - mobile porn tube - xxx video - xxx hot porn