Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

3 удаагийн сургалтаар 150 гаруй эмч, мэргэжилтэнг сургалаа.

2023/05/12

Өсвөр үе бол хүний бие бялдарын болон сэтгэхүйн хөгжлийн маш чухал бөгөөд их өөрчлөлтийн үе юм. Тэдгээр хүүхдүүдэд өөрийн бие бялдар, оюун санаанд гарч буй өөрчлөлтийг ойлгох, хүлээн зөвшөөрөх, эерэгээр нөлөөлөх, мэдлэг мэдээлэл олгох хүмүүсийн нэг бол яахын аргагүй Сургуулийн эмч нар юм.

Иймд Өсвөр үеийнхэний эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд сургуулийн эмч нарыг үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэдэнд өсвөр үеийн бие бялдарын өөрчлөлт, өвдөлтүүд, зонхилон тохиолдох өвчлөлүүд, амны хөндийн эрүүл ахуй болон арчилгаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдвар, охидын сарын тэмдэг тойрсон асуудлууд, хүсээгүй жирэмслэлт, дэлгэцийн донтолт, өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, тусламж үйлчилгээ зэрэг бүхий л сэдвүүдээр мэдлэг олгох чадавхжуулах шаардлагатай билээ.

Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр манай байгууллагаас  ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зориулан зохион байгуулж буй “Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар баримжаа олгох” 5 өдрийн сургалтын 3 дахь удаагийнх өнөөдөр өндөрлөж байна.
Сургалтаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар өсвөр үеийнхэний бие бялдар, сэтгэлзүйн асуудлуудтай холбоотой бүхий л чиглэлээр хичээлүүд орж байгаа юм.

Хэдийгээр сургалт 3 удаа зохион байгуулагдан нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн 150 гаруй эмчийг сургаад байгаа боловч сургалтын эрэлт хэрэгцээ байсаар байгаа бөгөөд нийслэлийн үлдсэн болон хөдөө орон нутгийн сургууль, сургуулийн эмч, мэргэжилтнүүдээс сургалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсээр байна. 

Бид удахгүй уг сургалтаар заагдсан 15 хичээлийг, 7 дугаар сараас өмнө дахин 15 хичээлийг бэлтгэн цахим хэлбэрт оруулан эмч, мэргэжилтнүүддээ хүргэх болно.

Түүнчлэн энэ сардаа багтаан 4 дэхь удаагийн сургалтаа зохион байгуулах юм. Ингэснээр нийслэлийн ихэнх сургуулийн эмч нарыг бүрэн хамруулна.