Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ ЧАДАВХИЖУУЛЖ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ НЬ”

2023/05/12

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны  талаарх мэдээлэл, арга зүйгээр ханган эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэлд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Магадлан итгэмжлэлийн албанаас зохион байгуулж буй цахим цуврал сургалтын №6, №7 дугаарыг 5 дугаар сарын 04, 11-ны өдрүүдэд боллоо.   

Энэ удаагийн сургалтыг “Яаралтай, мэс засал, мэдээгүйжүүлэг, эмгэг судлалын  тусламж үйлчилгээний шалгуур үзүүлэлт, анхаарах асуудлууд“, “Сувилахуйн тусламж үйлчилгээний шалгуур үзүүлэлт, анхаарах асуудлууд“ сэдвээр магадлан итгэмжлэлийн шинжээч Т.Наранзул, С.Алтансүх, С.Дуламжав, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл нар хамтран зохион байгууллаа.

2 удаагийн сургалтад 12 аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд, 9 аймгийн Нэгдсэн эмнэлэг, 80 Сумын эрүүл мэндийн төвүүд, 12 Өрхийн эрүүл мэндийн төвүүд, 17 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 577 удирдах албан тушаалтан, чанарын  багийн гишүүд, эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.