Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой тохиолдол, эрсдэлийг бүртгэх, хариу арга хэмжээ авах сэдэвт сургалт боллоо

2023/05/10

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тохиолдлыг зэмлэн буруутгахгүй аргаар бүртгэх, тохиолдолд дүн шинжилгээ хийх, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлж хариу арга хэмжээ авах дадлыг хэвшүүлэх зорилгоор ЭМЯ, ЭМХТ хамтран   “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй  холбоотой тохиолдол, эрсдэлийг бүртгэх, хариу арга хэмжээ авах”  сэдэвт сургалтыг зохион байгууллаа.   

Сургалтаар

  1.  “Эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналт” сэдвээр АШУҮИС-ийн Био Анагаахын Хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, бичил амь судлал халдварын сэргийлэлтийн тэнхимийн эрхлэгч  Ч.Баттогтох
  2.  “Чанар сайжруулах арга хэрэгсэл, шалтгаан үр дагаврын шинжилгээ” сэдвээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ЭМТҮЧАБ албаны менежер, тэргүүлэх зэргийн эмч Б.Дулмаа
  3.  “Эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн удирдлага” сэдвээр АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн Эрсдэлийн албаны дарга, анагаах ухааны доктор С.Элбэгзаяа
  4. “Тохиолдол, эрсдэл бүртгэх мэдээлэх нэгдсэн санд ажиллах заавар” сэдвээр ЭМХТ Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн С.Мөнхсүх нар хичээлүүд зааж, харилцан ярилцаж, санал солилцсон юм.

Сургалтад ЭМЯ-ны ЭТҮГ-ын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэлийн албаны дарга, мэргэжилтнүүд, ЭМЯ-ны дэргэдэх Чанар аюулгүй байдлын салбар зөвлөл,  Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн ЭМТҮЧАБ албаны дарга нар хамрагдлаа.