Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023/05/09

ХШҮДАА-наас 5 дугаар сарыг “ДОТООД АУДИТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ СУРТАЛЧЛАХ АЯН” болгон зарлаж байгууллагын нийт албан хаагчдад  “Дотоод аудит ямар үнэ цэнийг тухайн байгууллагад авчирдаг вэ? Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага дахь Дотоод аудитын үүрэг юу вэ? Эрсдэлийн удирдлагын чиг үүрэг, түүнийг хэн хэрэгжүүлдэг вэ? зэрэг олон нийтийн эрх ашгийг Дотоод аудит хэрхэн хамгаалдаг талаар таниулан сурталчлах үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Аяны хүрээнд хийгдэх гол ажлын нэг бол 8 удаагийн цуврал сургалт бөгөөд эхний удаагийн сургалтыг ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” сэдвийн хүрээнд өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нийт албан хаагчид, Сургалт эрхлэх 30 байгууллагын Сургалтын, Чанар, эрсдэлийн удирдлагын болон Санхүү дотоод аудитын албаны холбогдох 112 албан хаагч оролцлоо. 

 Тус сургалтад хамрагдсанаар эрсдэлийн удирдлагын талаар цэгцтэй мэдлэг, эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйд суралцах,  ажлын байрны эрсдэлээ бие даан тодорхойлох, үнэлэх, хамгийн гол нь эрсдэлээ оновчтой удирдах ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдэх юм.

        Сургалтыг АНУ-д төвтэй Institute of Internal Auditors байгууллагын Монгол дахь албан ёсны салбар Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо ТББ-ыг хамтран үүсгэн байгуулагч, тус холбооны анхны Удирдах зөвлөлийн дарга, IAF (Internal Audit Foundation) -ын элч, ХЗДХЯ-ны Аудитын хорооны хараат бус гишүүн,  сургагч багш П.Гантуул, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор, сургагч багш Ж.Энх-Амгалан нар удирдан явууллаа.

Олон улсад дотоод аудитыг сурталчлах сарын аянд манай байгууллага нэгдсэнээр дотоод аудитыг сурталчилж буй эрүүл мэндийн салбарын анхны байгууллага болж байгаадаа баяртай байна.