Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтийг нэгдсэн нэг аргачлалаар үнэлэх, арга зүйн сургалт боллоо

2023/05/08


Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны А/33 дугаар тушаалаар төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх зөвшөөрөл шинээр хүссэн болон сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж, хуваарь батлагдан, төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх 18 байгууллагын 50 чиглэлийн сургалтын үйл ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 10-25 ны хооронд явцын хяналт-шинжилгээ хийхээр төлөвлөж  байна.

Энэ хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтийг нэгдсэн нэг аргачлалаар үнэлэх, арга зүйн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад төвийн мэргэжилтэнүүд болон сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, мэргэжлийн нийгэмлэг, холбооны төлөөлөл  нийт 24 мэргэжилтэн оролцлоо.

Сургалтаар Төгсөлтийн дараах сургалт шинээр эрхлэх байгууллагад  тавигдах шаардлага, үнэлэх арга аргачлал, Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагын явцын хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтийн бүтэц, Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагын явцын хяналт-шинжилгээний шалгуур: Удирдлага, зохион байгуулалт, Сургалтын орчин, Суралцагч эмчид үзүүлэх дэмжлэгт орчин, Мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, Суралцагч эмчид зааж чиглүүлэх тогтолцоо, Суралцагч эмчийн үнэлгээ, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зохион байгуулалтын асуудал зэрэг сэдвүүдээр ЭМХТ-ийн мэргэжилтнүүд мэдээлэл хийж  бүлгээр ажиллан мэдлэгээ баталгаажууллаа.

Мөн сургалтад Жайка ОУБ-ын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобүаки сургалтад оролцож, арга зүйн зөвлөгөө өглөө.