Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

Хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтыг орон нутагт зохион байгуулж эхэллээ.

2023/05/08

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс "Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн сургалт"-ыг  НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр орон нутагт зохион байгуулж, бэлтгэгдсэн сургагч багш нар хичээлийг заах юм.

Эхний удаад 9 аймагт зохион байгуулах уг сургалт өнөөдөр /5 сарын 08/ Архангай, Дархан - Уул аймгуудад эхэллээ. 

ХӨЦМ-ийн шинэчилсэн модулын дагуу зохион байгуулж буй уг сургалтад тухайн аймгийн анхан шатны бүх эрүүл мэндийн байгууллагууд буюу өрх сумдын эмнэлгүүдээс эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд ХӨЦМ-ийн талаар хичээлүүд орохоос гадна хүүхдэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нь сайжруулах  юм. Энэ үеэр сургалтад хамрагдаж буй эмч нарыг гарын авлагаар хангах юм.

Манай улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” /ХӨЦМ/ стратегийг хэрэгжүүлсний үр дүнд нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч  бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх мэдлэг, хандлагыг сайжруулах, хяналтыг тогтмолжуулах нь чухал хэвээр байгаа юм.

Иймээс уг сургалтыг эхний ээлжинд 9, дараагийн удаад 8 гэх мэтчилэн бүх аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.