Олон улсын эх баригчдын өдрийн мэнд хүргэе!
2023/05/05
Олон улсын эх баригчдын холбооноос /International Confederation of Midwives (ICM)/ санаачилан 1992 оноос эхлэн зохион байгуулж буй уг өдрийг өдгөө дэлхий нийтээрээ хамтран тэмдэглэдэг болоод байна.
Энэ жил уг өдрийг "Нотолгооноос бодит байдал хүртэл-Хамтдаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЖАЙКА олон улсын байгууллагын “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд үндэсний хэмжээнд Эх барихуйн чиглүүлэгч 10, сургагч 48 багшийг бэлтгэснээс гадна эх баригчийн төрөлжсөн мэргэшлийн сургалтын 5 хөтөлбөрийг боловсруулж энэ хавраас сургалтыг эхлүүллээ.
Цаашид шинэ эх баригчийг ажлын байранд сургах сургалтын хөтөлбөр, эх баригчийн чадамж, эмнэлзүйн шатлалыг тодорхойлох ажил хийгднэ.
Орчлонд шинэ амьдралыг анхлан тосдог хүйн ээж, эх баригч нартаа баярлалаа.Олон улсын эх баригчдын өдрийн мэнд хүргэе!
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10