Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Зочин профессорын хөтөлбөр үр дүнтэй болдог.

2023/05/05

Тус төвийн Гадаад хамтын ажиллагаа, төгсөлтийн дараах гадаад сургалтын хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулж буй Зочин профессорын хөтөлбөр маш амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд БНТУ-ын Лив эмнэлэгтэй хамтран ажиллаж төрөлхийн зүрхний гажигтай болон мэдрэлийн саа, саажилттай хүүхдийн шинэ, дэвшилтэд эмчилгээний чиглэлээр профессорын багийг урьж авчран мэргэжлийн эмч нарт сургалт, хамтарсан үзлэг оношлогоо, мэс засал хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.

Энэ үеэр Монгол улсад ризотоми хагалгааг нэвтрүүлж хамтарсан мэс засал, холбогдох эмч мэргэжилтнүүдэд эмнэлзүйн сургалтууд зохион байгуулж, нугасны мэдрэлийн ёзоор тайрах эмчилгээний мэс заслын баг, хүүхдийн зүрхний мэс заслын багийг сургах, ажлын байрны сургалт зохион байгуулах, шаардлагатай хүүхдүүдэд үзлэг оношлогоо, мэс засал хийсэн юм.

Түүнчлэн Хүүхдийн мэдрэлийн мэс заслын эмч Туфан Хичдонмез, хүүхдийн зүрх судасны мэс заслын эмч Сертач Чичек нар холбогдох мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд илтгэл тавьж хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Харин энэ удаад БНТУ-ын Меморал эмнэлгийн Зочин профессор  Тугба Акинтелл   хүрэлцэн ирж ажиллаж байна.

Өнөөдөр тэд ХСҮТ-д ажиллаж тус эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, "Хавдрын эмчилгээнд дархлал дэмжих нь" сэдвээр лекцийг Хими эмчилгээ, Туяа эмчилгээний тасгийн эмч, Резидент эмч нарт уншлаа.

Улмаар 5 дугаар сарын 8-ны Даваа гарагт ХСҮТ-ийн эмч нартай хамтарсан үзлэг, сургалт мөн зохион байгуулна.