Магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж байна.
2023/05/03Тус төвөөс эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд хүргэх, олон улсын Магадлан итгэмжлэлийн байгууллагуудад гишүүнээр элсэх, эрүүл мэндийн байгууллагуудыг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах, шинжээчдийг чадавхжуулах зэрэг үйл ажиллагаануудыг эрчимжүүлж байгаа билээ.
Олон улсын эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, магадлан итгэмжлэлийн стандарт, шинжээчдийн сургалт сэдвээр Энэтхэгийн Чанар магадлан итгэмжлэлийн институтын /QAI/ захирал, үүсгэн байгуулагч Dr.Rana Bhupenda Kumar MSc, PhD, ‘’ЭДУ МЕД Чанар, Итгэмжлэлийн Институт’’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэн нартай Магадлан итгэмжлэлийн албаны дарга, мэргэжилтнүүд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар эрүүл мэндийн салбарт магадлан итгэмжлэлийн тогтолцоог олон улсын чиг хандлагын дагуу хөгжүүлэх, шинжээчдийг үр дүнтэй олон улсын хөтөлбөрийн дагуу бэлдэх, сургах, магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт, үнэлгээний зарчмын талаар санал солилцож цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.



Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10