Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

“ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ ЧАДАВХИЖУУЛЖ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ НЬ”

2023/04/28

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны  талаар мэдээлэл, арга зүйгээр ханган эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэлд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Магадлан итгэмжлэлийн албанаас зохион байгуулж цахим цуврал сургалтын №4, №5 дугаарыг 4 дүгээр сарын 20, 27-ны өдрүүдэд  зохион байгууллаа.  

  Энэ удаагийн сургалтаар “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн үнэлгээ, анхаарах асуудлууд”, “Халдварын сэргийлэлт, хяналт, тоног төхөөрөмж, барилга, инженерийн байгууламжийн аюулгүй ажиллагааны шалгуур үзүүлэлт, анхаарах асуудлууд” сэдвээр Магадлан итгэмжлэлийн шинжээч Ч.Үржээ, Ж.Баярмаа, МИА-ны албаны ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл нар мэдээлэл хийлээ.

Дээрх 2 сургалтад 13 аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд, 12 аймгийн Нэгдсэн эмнэлэг, 79 Сумын эрүүл мэндийн төвүүд, 24 Өрхийн эрүүл мэндийн төвүүд, 13 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 537 удирдах албан тушаалтан, чанарын  багийн гишүүд, эмч мэргэжилтнүүд хамрагдлаа. 

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар