Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023/04/19

Эрүүл мэндийн хөгжлийн төв,  Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлтэй "Хамтран ажиллах санамж бичиг"  байгуулж хамтран уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, сайн туршлага солилцох, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаар болсон билээ.

Уг санамж бичгийн хүрээнд  4 сарын 19-ны өдөр Туршлага солилцох анхны уулзалтыг зохион байгууллаа.

Туршлага солилцох уулзалтад Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны захирал, мэргэжилтнүүд,  Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн төлөөлөл, “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбоо”, “Эрүүл мэндийн чанарын холбоо”-ны төлөөлөл болон тус 2 байгууллагын шинжээчдийн  төлөөлөл оролцлоо.

Уулзалтад "Боловсролын магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал, чиг хандлага" сэдвээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал Ж.Ариунболд, "Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал, чиг хандлага" сэдвээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэлийн албаны дарга Н.Сэвжид нар илтгэл танилцуулж, хоёр тал өөрсдийн үйл ажиллагааны талаар ярилцан санал солилцлоо.