Тэтгэлэгт хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
2023/04/14Тус төвөөс эмнэлгийн мэргэжилтний гадаад сургалтыг чанаржуулах, олон төрөл хэлбэрээр зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаанууд хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад эмнэлзүйн сургалтад хамруулах, цахим сургалтууд зохион байгуулах, Зочин профессорын хөтөлбөрөөр эрдэмтэн, профессоруудыг урьж авчиран сургалт, хамтарсан үзлэг, хагалгаа хийх, тэтгэлэгт хөтөлбөр зарлах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг.
2023 онд БНТУ-ын Дунёгөз эмнэлэгтэй "Хамтран ажиллах санамж бичиг" байгуулан ажиллахаар болж байгаа бөгөөд энэ хүрээнд 2 байгууллагын хамтарсан Тэтгэлэгт хөтөлбөрийг зарлах гэж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн зардлыг тус эмнэлэг бүрэн хариуцах бөгөөд эмч нарын сонгон шалгаруулалтыг хамтран хийх юм.
Мөн 2023 оны 9 дүгээр сард Дунёгөз эмнэлгийн зардлаар Монгол улсад хоёр улсын эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан конференцийг зохион байгуулахаар тохиролцоод байна.
Дунёгөз эмнэлэг нь 1996 онд байгуулагдсан 29 салбар эмнэлэгтэй, үүнээс 8 салбар нь дэлхийн бусад улс орнуудад байдаг, 8000 гаруй эмч, ажилтантай, нүдний чиглэлийн 500 төрлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд олон улсаас нүдний эмч нарыг авчран дадлага сургалтанд хамруулдаг, өөрийн нүдний сургалтын бааз төвтэй хувийн эмнэлэг юм.



Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10