Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

2023/04/11
  1. МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

Бүртгэх хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 10-16-ны хооронд.  

Бүртгэх хэлбэр:  Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан http://hdc.gov.mn/ цахим хаягаар сургалтад бүртгүүлэх хүсэлт хүлээн авна. Бүртгүүлэх зааврыг “Заавар харах” хэсгээс, нэвтэрч орсон тохиолдолд “Тусламж” хэсгээс харна уу.

Эрүүл мэндийн ажилтан нь http://hdc.gov.mn/ нэгдсэн бүртгэлийн санд өөрийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, “Зарлал” цэснээс “Сургалтын зар”-ыг сонгож, “Сургалтын төрөл сонгох” цонхноос “Дээшлүүлэх сургалт”-ыг сонгож, өөрт харагдах зарлагдсан сургалтуудаас зөвхөн нэг сургалтад бүртгүүлэх хүсэлт илгээнэ. (Давхар бүртгүүлэх, бүртгэлээ цуцлахыг програмаар хязгаарласан тул сонголтоо зөв хийж ГАНЦ УДАА бүртгүүлэх хүсэлт илгээхийг АНХААРНА УУ).

Миний мэдээлэл хэсгийн Ерөнхий мэдээлэл, Мэргэжил, Ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Дутуу бүртгэлтэй тохиолдолд зар харагдахгүй бөгөөд хүсэлт илгээх боломжгүй/.

Хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа  эрүүл мэндийн ажилтны http://hdc.gov.mn/ нэгдсэн бүртгэлийн сангийн “Илгээмж” болон Миний мэдээллийн “Сургалт” хэсгээр хариу хүргүүлнэ.

   Сургалтын бүртгэлийн хугацаа дууссаны дараа таны илгээсэн хүсэлт ХҮЛЭЭН АВСАН төлөвт шилжсэн бол суралцахаар хүсэлт илгээсэн Сургалт эрхлэх байгууллагатаа очно уу.

Сургалт эхлэх хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 20.

Тавигдах шаардлага:

  1.  Тухайн мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;
  2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтөй байх /мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна/
  1. 1. МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИХ ЭМЧ, ЭМ ЗҮЙЧ, ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ

Сургалтын чиглэл

Сургалтын хугацаа

Сургалтын багц цаг

Тухайн сургалтанд суралцах боломжтой мэргэжил, мэргэшил

Сургалт эрхлэх байгууллага

1

Гемодиалез судлал

4 сар

16

Дотрын эмч, Мэдээгүйжүүлгийн эмч, Эрчимт эмчилгээний эмч

УНТЭ, УХТЭ

2

Дурангийн онош зүй

3 сар

12

Мэс заслын эмч, Дотрын эмч 

УНТЭ

6 сар

24

Дотрын эмч

УНТЭ, УХТЭ, УГТЭ

3

Сонсгол судлал

45 хоног

6

Чих хамар хоолойн эмч

УНТЭ

4

Мэдээгүйжүүлэг судлал

3 сар

12

Мэдээгүйжүүлгийн эмч

УНТЭ

5

Эрчимт эмчилгээ судлал

3 сар

12

Эрчимт эмчилгээний эмч

УНТЭ

6

Нүүр амны мэс засал

3 сар

12

Нүүр амны мэс заслын эмч

УНТЭ

7

Эмэгтэйчүүдийн бөөр, шээсний замын мэс засал судлал

3 сар

12

Бөөрний мэс заслын эмч

УНТЭ

8

Бөөрний дурангийн мэс засал судлал

2 сар

8

Бөөрний мэс заслын эмч

УНТЭ

9

Элэг шилжүүлэн суулгасаны дараах хяналт

3 сар

12

Дотрын эмч, Хоол боловсруулах тогтолцоо судлалын эмч

УНТЭ

10

Бөөр шилжүүлэн суулгасаны дараах хяналт

3 сар

12

Дотрын эмч, Бөөр судлалын эмч

УНТЭ

11

Хэвлийн хөндийн дурангийн мэс засал судлал

3 сар

12

Мэс заслын эмч

УНТЭ

УХТЭ

12

Яаралтай тусламж судлал

5 сар

20

Хүний их эмч, Уламжлат анагаах ухааны их эмч

УНТЭ

УХТЭ

ЦТЭ

13

Зүрхний хэт авиа оношилгоо судлал

5 сар

20

Зүрх судлалын эмч

УНТЭ

3 сар

12

УГТЭ

14

Тархи судасны хэт авиан доплерографи,

5 сар

20

Мэдрэл судлалын эмч

УНТЭ, УГТЭ

15

Тархины цахилгаан бичлэг 

5 сар

20

Мэдрэл судлалын эмч

УГТЭ

16

Хэвлийн хөндийн хэт авиа оношилгоо судлал

3 сар

12

Хүний их эмч

УНТЭ

УГТЭ

МХАОН

17

Нярай перинаталь судлал

1 сар

4

Нярай, перинаталь судлалын эмч

ЭХЭМҮТ

3 сар

12

18

Хүүхэд судлалын өрх, сумын эмч нарын сургалт

1 сар

4

Хүний их эмч, Ерөнхий мэргэшлийн эмч, Өрхийн эмч

ЭХЭМҮТ

19

Зонхилон тохиолдох хүүхдийн өвчин судлал

2 сар

8

  • - Хүний бага эмч

ЭХЭМҮТ

20

Хүүхэд судлал

3 сар

12

Хүүхэд судлалын эмч

ЭХЭМҮТ

21

Хүүхдийн амь тэнссэн үеийн яаралтай тусламж

3 сар

12

Нярайн эмч, Эрчимт эмчилгээний эмч, Хүүхдийн эмч

ЭХЭМҮТ

22

Хүүхдийн зүрх судлал

3 сар

12

Хүүхдийн зүрхний эмч

ЭХЭМҮТ

23

Хүүхдийн уушги судлал

3 сар

12

Хүүхдийн уушгины эмч

ЭХЭМҮТ

24

Хүүхдийн бөөр судлал

3 сар

12

Хүүхдийн бөөрний эмч

ЭХЭМҮТ

25

Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо судлал

3 сар

12

Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо судлалын эмч

ЭХЭМҮТ

26

Хүүхдийн цус, хавдар судлал

3 сар

12

Хүүхдийн цус, хавдрын эмч

ЭХЭМҮТ

27

Хүүхдийн дотоод шүүрэл судлал

3 сар

12

Хүүхдийн дотоод шүүрлийн эмч

ЭХЭМҮТ

29

Хүүхдийн мэдээгүйжүүлэг судлал

3 сар

12

Хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмч

ЭХЭМҮТ

30

Хүүхдийн эрчимт эмчилгээ судлал

3 сар

12

Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч

ЭХЭМҮТ

31

Хүүхдийн мэдрэл судлал

3 сар

12

Хүүхдийн мэдрэлийн эмч

ЭХЭМҮТ

32

Хүүхдийн мэс засал судлал

3 сар

12

Хүүхдийн мэс заслын эмч

ЭХЭМҮТ

33

Хүүхдийн нүд судлал

3 сар

12

Хүүхдийн нүдний эмч

ЭХЭМҮТ

34

Хүүхдийн чих хамар хоолой судлал

3 сар

12

Хүүхдийн чих хамар хоолойн эмч

ЭХЭМҮТ

35

Хүүхдийн сэргээн засал судлал

3 сар

12

Хүүхдийн сэргээн заслын эмч

ЭХЭМҮТ

36

Эх барих, эмэгтэйчүүд судлал

3 сар

12

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

ЭХЭМҮТ

37

Эх барих, эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээ судлал

3 сар

12

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

ЭХЭМҮТ

38

Эх барих, эмэгтэйчүүдийн мэдээгүйжүүлэг судлал

3 сар

12

Мэдээгүйжүүлэг судлалын эмч

ЭХЭМҮТ

39

Эх барих эмэгтэйчүүд судлалын өрх, сумын эмч нарын сургалт

1 сар

4

Хүний их эмч, Ерөнхий мэргэшлийн эмч, Өрхийн эмч

ЭХЭМҮТ

40

Эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо судлал

3 сар

12

Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Дүрс оношилгооны эмч

ЭХЭМҮТ

ААГТМЭ

ӨАГТМЭ

41

Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал

3 сар

12

Эх барих эмэгтэйчүүдийн эмч

ААГТМЭ

ӨАГТМЭ

42

Эмэгтэйчүүдийн мэс засал судлал

3 сар

12

Эх барих эмэгтэйчүүдийн эмч

ЭХЭМҮТ

43

Хөх, улаан хоолойн хавдрын мэс засал судлал

5 сар

20

Мэс заслын эмч

ХСҮТ

44

Ходоод нарийн гэдэсний хавдрын мэс засал судлал

5 сар

20

Мэс заслын эмч

ХСҮТ

45

Элэг цөсний хавдрын мэс засал судлал

5 сар

20

Мэс заслын эмч

ХСҮТ

46

Нойр булчирхайн хавдрын мэс засал судлал

5 сар

20

Мэс заслын эмч

ХСҮТ

47

Уушиг, голтын хавдрын мэс засал судлал

5 сар

20

Мэс заслын эмч

ХСҮТ

48

Бүдүүн шулуун гэдэсний хавдрын мэс засал судлал

5 сар

20

Мэс заслын эмч

ХСҮТ

49

Хавдрын хөнгөвчлөх эмчилгээ

5 сар

20

Хүний их эмч, Хавдрын эмч

ХСҮТ

50

Эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал

3 сар

12

Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Эмэгтэйчүүдийн хавдрын эмч 

ХСҮТ

51

Умайн хүзүүний эс зүй

3 сар

12

Хүний их эмч, Эс судлаач /Биоанагаахын мэргэжилтэн/

ХСҮТ

52

Халдварт өвчин судлал

3 сар

12

Халдвартын эмч

ХӨСҮТ

53

Сүрьеэ судлал

3 сар

12

Халдвартын эмч, Сүрьеэгийн эмч

ХӨСҮТ

54

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлал

1 сар

4

Анатомийн эмгэг судлалын эмч

ЭСҮТ

55

Мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэг судлал

1 сар

4

Анатомийн эмгэг судлалын эмч

ЭСҮТ

56

Бичил зүү  эмчилгээ судлал

3 сар

12

Зүү эмчилгээний эмч

УАУТХ

57

Тархины харвалтын сэргээн засах эмчилгээ

1 сар

4

Сэргээн засал судлалын эмч

УГТЭ

58

Зүрхний шигдээсийн сэргээн засах эмчилгээ

1 сар

4

Сэргээн засал судлалын эмч

УГТЭ

59

Эм зүйн албаны зохион байгуулалт, менежмент

6 сар

24

Эм зүйч

ЭЗШУИС

60

Комьпютер томографи оношилгоо эмчилгээ

3 сар

12

Дүрс оношилгоо судлалын эмч

УНТЭ

61

Чих, хамар, хоолойн мэс засал судлал

6 сар

24

Чих, хамар, хоолойн мэс засал судлалын эмч

УНТЭ

  1. 2.  МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ

Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх  сургалтын чиглэл

Элсэгч

Хугацаа

Багц цаг

СЭБ

1.

Гемодиализ сувилахуй

Дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч

2,5 сар

10

УНТЭ

2.

Оношилгооны дурангийн сувилахуй

3 сар хүртэл

12

УНТЭ, УХТЭ

3.

Цус цусан бүтээгдэхүүний технологич

3 сар

12

ЦССҮТ

4.

Жирэмсний хяналт 

Хүний бага эмч

2 сар

8

ЭХЭМҮТ

5.

Яаралтай тусламж

2 сар

8

УНТЭ

6.

Осол гэмтлийн анхан шатны тусламж

2 сар

8

ГССҮТ

7.

Эх баригчийн мэргэжил дээшлүүлэх сургалт

Эх баригч

1 сар

4

ЭХЭМҮТ

8.

Донтох эмгийн сувилахуй

Тухайн мэргэжлийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцаж төгссөн, тухайн мэргэжлээр нэг буюу түүнээс дээш жил ажилласан сувилагч, бусад мэргэжилтэн

1 сар

4

СЭМҮТ

9.

Мэдээгүйжүүлгийн сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт 

1 сар

4

УНТЭ

10.

Мэс заслын сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

4

УНТЭ

11.

Нярайн сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

4

ЭХЭМҮТ

12.

Хүүхдийн сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

4

ЭХЭМҮТ

13.

Хавдрын бүртгэл судлал

1 сар

4

ХСҮТ

14.

Үйл онош зүй

1 сар

4

УНТЭ

15.

Эмчилгээний гоо заслын сувилахуй

1 сар

4

АӨСҮТ

16.

Яаралтай тусламжийн сувилахуй

1 сар

      4

УНТЭ

17.

Эрчимт эмчилгээний сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

      4

УНТЭ

18.

Клиник биохими судлалын техникчийн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

4

УНТЭ

19.

Бичил амь судлалын техникчийн мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

4

УНТЭ

20.

Бүртгэл мэдээллийн ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт

1 сар

4

ЭМХТ

Сургалтын төлбөр: Сургалтын төлбөрийн хэмжээ нь 2015 оны Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 97/56 дугаар тушаалаар батлагдсан зардлын жишгийн дагуу 1 багц цагийн төлбөр нь 16000 төгрөг.

Товчилсон үгийн тайлал:

УНТЭ             Улсын нэгдүгээр төв эмнэлэг     

УХТЭ             Улсын хоёрдугаар төв эмнэлэг  

УГТЭ              Улсын гуравдугаар төв эмнэлэг

ГССҮТ           Гэмтэл согог судлалын үндэсний төв  

НЭМҮТ          Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв          

ХСҮТ              Хавдар судлалын үндэсний төв            

ХӨСҮТ           Халдварт өвчин судлалын үндэсний төв        

ЦТЭ                Цэргийн төв эмнэлэг         

ӨАГТМЭ        Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг      

ЭСҮТ              Эмгэг судлалын үндэсний төв   

ЭХЭМҮТ        Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв     

ААГТМЭ        Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

УАУТХ           Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэн

МХАОН         Монголын хэт авиа оношилгооны нийгэмлэг

ГҮТ                 Геронтологийн үнэдсний төв

АШУҮИС       Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

СЭМҮТ          Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

ЦССҮТ           Цус сэлбэлт судлалын үндэсний төв

АӨСҮТ           Арьсны өвчин судлалын үндэсний төв

НШЭТ            Нийслэлийн шүд эрүү нүүрний төв

НЭМҮТ          Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

БОЭТ             Бүсийн оношилгоо, эмчилгээний төв

ЗӨСҮТ           Зоонозийн өвчин судлалын үндэсний төв

ЭМХТ             Эрүүл мэндийн хөгжлийн төв

ЭЗШУИС      Эм зүйн шинжлэх ухааны их сургууль