ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА.
2023/04/06Тус төв нь эмч, эмнэлгийн мэргэжилтний гадаад сургалтын хэрэгжилтийг ханган ажилладаг бөгөөд Монголд эмчлэхгүй өвчнийг эмчилдэг болгох чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг багаар нь гадаад оронд сургаж чадавхжуулж байсан бол өнгөрсөн жилээс Зочин профессорын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Уг хөтөлбөрийн хүрээнд БНТУ-ын Лив эмнэлэгтэй хамтран ажиллаж төрөлхийн зүрхний гажигтай болон мэдрэлийн саа, саажилттай хүүхдийн шинэ, дэвшилтэд эмчилгээний чиглэлээр профессорын багийг урьж авчран мэргэжлийн эмч нарт сургалт, хамтарсан үзлэг оношлогоо, мэс засал хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.
Тэгвэл тус эмнэлгийн урилгаар төвийн удирдлага болон гадаад харилцааны мэргэжилтэн Лив эмнэлэгт зочилж, тус эмнэлэгтэй танилцан цаашдын хамтын ажиллагааныхаа талаар харилцан тохиролцлоо.
Улмаар хавдарын эмчилгээнд 3 тесла болон рентген туяа эмчилгээ, үүдэс эс шилжүүлэн суулгах эмчилгээ, нуруу нугасны гажгийн эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх шийдэлд хүрлээ.
Мөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд бэлтгэх чиглэлүүдээр хамтран ажиллах, харилцан туршлага судлахаар тохиролцлоо.




Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10