Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалт үргэлжилж байна

2023/04/05

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах сургалт өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд АШУҮИС-ын багш нар хичээл зааж, заасан хичээлээ багаар ажиллуулан бататгаж байна.

Сургалтын 2 дахь өдөр эмч нар "Өсвөр үеийн эрүүл хооллолт, хооллолттой холбоотой эмгэгүүд", "Өсвөр үеийн амны хөндийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт", "Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх", "Жирэмслэлтээс хамгаалах аюулгүй, боломжит аргууд", "Өсвөр насныхныг амьдралын буруу хэвшлээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх (хооллолт, хөдөлгөөний идэвх, бэлгийн эрүүл ахуй)", "Нутагшмал өвчнийг илрүүлэх, тусламж үзүүлэх", "Архаг эмгэгтэй өсвөр үеийнхэнд үзүүлэх  тусламж үйлчилгээ", "Өсвөр насанд тохиолдох хүчирхийлэл, түүний хэлбэрүүд, урьдчилан сэргийлэлт" сэдвүүдээр мэдлэг олж авсан бол өнөөдрийн сургалтаар "Өсвөр үеийнхний бие бялдрын хөгжлийн үнэлгээ, өсөлтийн хоцрогдол ба хэт өндөрсөх эмгэг", "Бэлгийн бойжилтын үнэлгээ ба бэлгийн бойжилтын хямралууд", "Өсвөр үеийн нурууны өвдөлт, менежмент", "Цочмог хордолт, амилуулах суурь тусламж", "Өсвөр насанд зонхилон тохиолдох осол гэмтэл, авах арга хэмжээ", "Өсвөр үеийнхний нойрны эмгэг, мэдрэл сульдал, дэлгэцийн хэрэглээний асуудалд", "Өсвөр үеийнхэнд толгой өвдөлтийн оношилгоо, менежмент", "Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдвар" сэдвүүдээр хичээл заалгаж багаар ажиллан мэдлэгээ бататгалаа.

Сургалтаар заагдаж байгаа сэдвүүд өнөөгийн өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд байгаа бөгөөд энэ талаар сүүлийн үеийн мэдээлэл авч хичээл заалгах хэрэгцээ шаардлага өндөр байсан нь оролцогчдийн идэвх оролцоо болон санал сэтгэгдлээс харагдаж байна.

5 өдөр үргэлжлэх уг сургалтаар Өсвөр үеийнхэний эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар цогц мэдлэгтэй болж  цаашид өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэхээ эмч нар илэрхийлж байна.

Эдгээр хичээлүүдээс нэн шаардлагатай 15 хичээлийг цахим хэлбэрээр бэлтгэн төвийн Багц цагийн богино хугацааны платформд байршуулан зөвхөн нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн эмч нарын Өсвөр үеийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх юм.