МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023/03/27Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит 5 дах хурлыг зохион байгууллаа. Хурлаар сумын эрүүл мэндийн төв-6, Хувийн хэвшлийн эмнэлэг-7, Сувилал-1, Нэгдсэн эмнэлэг-2, Өрхийн эрүүл мэндийн төв-2, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-1 нийт 19 эрүүл мэндийн байгууллагын асуудлыг хэлэлцэн 4 жилээр дөрөв, 3 жилээр ес, 2 жилээр тав, 1 жилээр нэг эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олголоо.
Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:
1. Баянзүрх дүүрэг, Насан урт өрхийн эрүүл мэндийн төв
2.Монг-эм ХХК-ийн Монг эм эмнэлэг
3. Мандарваа сайхан ХХК-ийн Наранмандал эмнэлэг
4. Өөжин ХХК-ийн Өөжин мед клиник
5. Сайн сайхан медикал ХХК-ийн Сайн сайхан медикал эмнэлэг
6. Ачтан Элит ХХК-ийн Ачтан эмнэлэг
7. Дархан Оточ ХХК-ийн эмнэлэг
8. Хос шинэс ХХК-ийн сувилал
9. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв
10. Булган Аймгийн нэгдсэн эмнэлэг
11. Булган аймаг, Хишиг-өндөр сумын эрүүл мэндийн төв
12. Завхан аймаг, “Биндэргарав” өрхийн эрүүл мэндийн төв
13. Завхан аймаг, Цагаанчулуут сумын эрүүл мэндийн төв
14. Завхан аймаг, Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төв
15. Завхан аймаг, Алдархаан сумын эрүүл мэндийн төв
16. Завхан аймаг, Идэр сумын эрүүл мэндийн төв
17. Завхан аймаг, Эрдэнэхайрхан сумын эрүүл мэндийн төв
18. Завхан аймаг, “Одчим наран” эмнэлэг
19. Төв аймаг, Аймгийн Нэгдсэн эмнэлэг
Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29