Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

“Тиймээ! Бид Сүрьеэг устгаж чадна”

2023/03/21

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүр 3 дугаар сарын 24-ны өдөр тэмдэглэснээр хүн амын сүрьеэ өвчний нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт учруулж буй сөрөг нөлөөг таниулах, сүрьеэгийн тархалтыг зогсоох үйлсэд ахиц гаргахыг хичээж байна.

Энэ жилийн хувьд “Тиймээ! Бид Сүрьеэг устгаж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд үүгээрээ шийдвэр гаргах түвшний хүмүүсийн манлайлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ДЭМБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, шинэ санал санаачлагыг нэвтрүүлэх, сүрьеэгийн тархалтыг(epidemic) олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлсэнээр бууруулахыг зорьж байна.

Тэртээ 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кох анх удаа сүрьеэгийн савханцар нянг нээж олсон тухайгаа зарласан өдөр юм. Энэхүү нээлтийн ачаар дэлхий даяар олон сая хүнийг үхэл, зовлонд хүргэж байсан сүрьеэ өвчний оношилгоо, эмчилгээнд үсрэнгүй өөрчлөлтийг авчирсан юм.

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр 2023 онд болох НҮБ-ын сүрьеэтэй тэмцэх дээд түвшний уулзалтын өмнө ахиц дэвшлийг нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалах болно. Мөн ДЭМБ-аас эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмийн эмчилгээний шинэ дэглэмийг нэвтрүүлэхийг түргэтгэхийг гишүүн орнуудад уриалсан уриалга гаргана.

Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-tb-day/2023

СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛИЙН ТОХИОЛДОЛ (ТХЗ 3.3.2) Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн өвчлөлийн түвшин Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд 4 дэх өндөр тархалттай орон болж байна. ДЭМБ-ын тооцооллоор 100 000 хүн амд ногдох сүрьеэгийн өвчлөлийн түвшин 428 байгаа нь дэлхийн дундаж (132)-аас 296, бүсийн дундаж (96)- аас 332-оор тус тус өндөр байна.

Эрүүл мэндийн статистикаар 2021 онд 100 000 хүн амд ногдох сүрьеэгийн өвчлөлийн түвшин 72 болсон нь сүүлийн 10 жилийн дундажаас 51.3, өмнөх онтой харьцуулахад 31.3-оор тус тус буурсан үзүүлэлттэй байна.

2021 онд 0-15 насны 317 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байна. Үүнээс: Уушгины 61 (19%), Уушгины бус 256 (81%) сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн онтой харьцуулахад, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 1.4 дахин буурсан хэдий ч, бүртгэгдсэн тохиолдлын доторх уушгины сүрьеэгийн эзлэх хувь 3 хувиар өссөн ба хүүхдийн уушгины сүрьеэгийн дотор нэвчдэст сүрьеэ 85 хувийг эзэлж байна. Хүүхдийн сүрьеэгийн дотор хөндийт болон сорвит хөндийт сүрьеэ нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Уушгины бус сүрьеэгийн дотор угийн булчирхайн сүрьеэ 70-85% эзэлж байгаа бол гялтан хальсны сүрьеэ сүүлийн 2 жилд буурч харин сүрьеэгийн менингит 2021 онд 4 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 5 жилд хамгийн өндөр байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2021

http://www.hdc.gov.mn/media/files/em%20uzuulelt%202021.pdf