Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалтыг орон нутагт зохион байгууллаа
2023/03/06Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 онд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Сувилахуйн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2023 оноос орон нутагт зохион байгуулж эхэллээ.
Энэ удаагийн сургалтыг 3 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг болон өрх, сумын эрүүл мэндийн төвөөс нийт 24 сувилагчийг хамрууллаа.
Одоогийн байдлаар Сувилахуйн эмнэл зүйн сургагч багш бэлтгэх 11 удаагийн сургалтаар нийт 278 сувилагч мэргэжилтэн төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалт удирдахаар бэлтгэгдээд байна.


Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10