Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.04 сар
12,749
Халдварт бус өвчин 2024.04 сар
1,307,749

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг багц цагаар сунгахдаа...

2023/02/15
ТА БАГЦ ЦАГ, ТАЙЛАНГААР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ СУНГУУЛАХЫН тулд HR.HDC.GOV.MN ХАЯГААР ОРЖ БҮРТГЭЛ ҮҮСГЭН ӨӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН БӨГЛӨСӨН БАЙНА.

БАГЦ ЦАГААР СУНГАХ

Бүртгэлийн мэдээллийг бүрэн бөглөсөн эмнэлгийн мэргэжилтэн “Сургалт” хэсгийн “Системийн бус сургалт” дээр он тус бүрээр хамрагдсан үндсэн, төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх, багц цагийн аль сургалтын төрөл болох, кредит, хамрагдсан хугацаа зэрэг мэдээллийг оруулж, хавсралт хэсэгт нотлох гэрчилгээг PDF файлаар оруулна.

“Дүйцүүлэх материал” хэсэгт 2015 оны ЭМСайдын 98-р журмын “Багц цагийн бүрдүүлэлт” хүснэгтийн оноо тооцох аргачлалын дагуу багц цаг дүйцүүлэн тооцох тул оролцсон бусад төрлийн сургалт, судалгаа, бүтээл байгаа бол тохирох нэрийг сонгон, нотлох баримтаа PDF файлаар оруулж өгнө.

ТАЙЛАНГААР СУНГАХ /25 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БУЙ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН/

25 ба түүнээс дээш жил ажилласан тайлангаар лицензээ сунгах эмнэлгийн мэргэжилтэн сүүлийн 5-н жилийн Ажлын тайлангийн маягтаа /эндээс татан авна уу/ -ын дагуу тайлангаа гарган “Дүйцүүлэх материал”-ын “Сүүлийн 5 жилийн ажлын тайлан” сонголтод PDF файлаар оруулж өгнө.

ТӨЛБӨР

“Дүйцүүлэх материал” хэсэгт Тэмдэгтийн хураамж /заавартай танилцаарай/ төлсөн баримтаа Тэмдэгтийн хураамж хэсэгт  оруулна /Хүний их эмч 2 жилийн лиценз 10000 төгрөг, бусад эмнэлгийн мэргэжилтэн 5000 төгрөг/. Тэмдэгтийн хураамжийг Банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн I, II-дугаар байрны нэг давхарт төлж болно.

ЗУРАГ

Зургийг програмын профайл хэсэгт оруулна.

ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

“Лиценз” хэсгийн “Лиценз шалгах” дарахад хүчинтэй лиценз гарна. Хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлтээ илгээгээрэй.

“Лиценз” хэсэгт “Лицензийн хүсэлт” гэсэн цэнхэр товч дээр дарж өөрт тохирох “Багц цаг”, “Тайлан” сонголтыг сонгоно.

Өмнө оруулсан багц цаг тооцуулах материалуудаа сонгон зөвлөсний дараа ИЛГЭЭХ товч дарж хүсэлтээ явуулна. /Их эмч, эм зүйч жилийн 6 багц цаг, Сувилагч, тусгай мэргэжилтэн жилийн 3 багц цаг байна./

Зөвшөөрлийн хүсэлт илгээсний дараа лиценз дуусах хугацаанаас хамаарч хариуцсан мэргэжилтэн шалгаж, сайдын тушаал гарснаар таны зөвшөөрөл сунгагдана.

Холбоо барих: hr.hdc.gov.mn -тэй холбоотой асуудлаар ЭМХТ-ийн 70128806 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.