Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Дунёгуз нүдний эмнэлгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

2023/02/09

        Тус төвийн захирал Б.Нарантуяа, ХНХА-ны дарга Б.Батцоож нар БНТУ-ын Дунёгуз нүдний эмнэлгийн Бизнес хөгжил, стратегийн захирал  Волкан Каан Ишик, Олон улсын бизнес хөгжлийн захирал  Али Жем Юсел, Нүдний эмч доктор Дорукжан Акинчиоглу, Глобал Медикал Тур ХХК-ийн ерөнхий захирал,  Дунёгуз групп эмнэлгийн Монгол дахь төлөөлөгч Мухтар Өнерхан нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр  төвийн захирал Б.Нарантуяа байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж,  улс оронд нь газар хөдлөлт болж, асар их гарз хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийллээ.  Мөн төлөөлөгчид Монгол улс нь үүссэн нөхцөл байдалд туслахаар ирсэн анхны орнуудын нэг болж, дэмжин тусалж байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэл, зохион байгуулах сургалтын  талаар санал солилцлоо.

БНТУ-ын Дунёгуз нүдний эмнэлэг нь 1996 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 300 гаруй нарийн мэргэжлийн эмч нартай, улсдаа 23, европын бусад орнуудад 9 салбар бүхий нүдний бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг групп эмнэлэг юм.