Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ДЭМБ-ын суурин төлөөллөгчийн газрын төлөөлөлтэй уулзлаа.

2023/02/08

ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй тус төвийн удирлага уулзаж 2022 онд ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах болон төвийн үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд дэмжлэг хүсэж буй ажлуудаа танилцуулан санал солилцлоо.

Уулзалтанд ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, албадын дарга нар болон ДЭМБ-ын Эрүүл мэнд хариуцсан үндэсний чиглүүлэгч Э.Эрдэнэчимэг, Халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хариуцсан мэргэжилтэн Д.Нямхүү нар оролцлоо.

2022 онд ЭМХТ-өөс ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр:

1. "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр орчуулсан ухуулга сурталчилгааны материалын эх бэлтгэх, хянах, түгээх"

2. "Төгсөлтийн дараах богино хугацааны цахим сургалтын платформ нэвтрүүлэх"

3. "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын сургагч багш бэлтгэх, ажлын байрны сургалт"

4. "Хүн амын нас баралтын бүртгэл, мэдээллийн чанарыг үнэлэх"

5. "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр"

6. "Эрүүл аюулгүй бүсийн ирээдүйн төлөөх алсын хараа, урт хугацааны бодлогын стратеги хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулах, дахин төсөөлөх нь сэдэвт хэлэлцүүлэг"

7. "Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль болон цусны донорын тухай хуулийн төсөл боловсруулах"

8. "Коронавируст халдварын бүртгэл мэдээлэл, цар тахлын үеийн эрүүл мэндийн статистик мэдээллийн нөхцөл байдал, коронавируст халдварын шалтгаант нас баралт, бүх шалтгаант нас баралтад дүн шинжилгээ хийж илүүдэл нас баралт, нас баралтын түвшин тооцоолох" зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.