Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ БОЛОН ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ ИХ БАЙНА

2023/02/09

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдээлэх журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 дугаар тушаалын дагуу тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба сар бүр төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийн мэдээг хүлээн авч нэгтгэн, ЭМЯ-нд хүргүүлэн, бодлого боловсруулагчдыг мэдээллээр ханган ажилладаг.

Тусламж, үйлчилгээний хүлээгдлийн мэдээг:

  1. Амбулаторийн эмчийн үзлэгийн,
  2. Оношилгооны кабинетын,
  3. Лабораторийн шинжилгээний,
  4. Хэвтүүлэн эмчлэх тасгийн гэсэн 4 төрлөөр авч байна.

2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн  Эмэгтэйчүүдийн мэс засал, Хими эмчилгээ, Ерөнхий мэс засал, Толгой, хүзүүний мэс заслын амбулаторийн тусламж, үйлчилгээ, Компьютер Томографийн оношилгоо болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ сүүлийн 5 сарын турш маш их хүлээгдэлтэй байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ ачаалал ихтэй байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар