Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.04 сар
12,749
Халдварт бус өвчин 2024.04 сар
1,307,749

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2023/02/03

Жил бүрийн эрүүл мэндийн байгууллагын  жилийн үйл ажиллагаа, хүний нөөц, хүчин чадлын тайланг авах ажил хийгдэж байгаа бөгөөд 21 аймгийн болон ЭМЯ-наас зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, Тусгай мэргэжлийн төвүүдийн тайланг шалгаж, хүлээн аваад байна.

Уг тайланг Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 дүгээр тушаалын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төв батлагдсан хуваарийн дагуу авдаг бөгөөд одоогоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын тайланг авч, тайлангийн нэгтгэлд ажиллаж байгаа статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, жилийн үйл ажиллагааны тайлан, хүний нөөц, хүчин чадлын тайлан, хүн амын төрөлт, нас баралт, өвчлөлийн мэдээний сангийн бүрдэлтийг шалгах ажил хийгдэж байна.