Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

2023/02/02

“Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар 2 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион байгуулсан уг сургалтад тус эмнэлгийн  24 сувилагч оролцож байна.


Төгсөлтийн дараах сургалтад хамрагдах сувилагч нарт хичээл заах эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, багшлах ур дүйг эзэмшүүлэх, сургалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг ур чадварыг эзэмшүүлэх зорилготой уг сургалтыг Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд зохион байгуулдаг билээ.

Төслийн хүрээнд Сувилахуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг нийт 9 удаа зохион байгуулсан ба сургагч багшаар 230, чиглүүлэгч багшаар 47 сувилагчийг сургаж чадавхжуулсан байна.