ЦАХИМ УУЛЗАЛТ-СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023/01/26Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд аймгийн Эрүүл мэндийн газрын үүрэг, оролцоог нэмэгдүүлж, мэдээлэл арга зүйгээр ханган, эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэлд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Магадлан итгэмжлэлийн албанаас цуврал цахим сургалтын энэ оны эхнийхийг 1 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт-сургалтад 21 аймгийн Эрүүл Мэндийн Газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн 50 гаруй мэргэжилтнүүд оролцсон ба цаашид улирал бүр зохион байгуулна.
Энэ удаагийн сургалтаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдалд хийгдсэн дүн шинжилгээний тайланг танилцуулж, 2023 онд анхаарч ажиллах чиглэлээ ярилцан санал бодлоо солилцлоо.
“МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА”
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29