Хүн амын тоо 2019 он
3,296,866
Халдварт өвчин
24,761
Халдварт бус өвчин
1,908,053

Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн анхааралд

2020/03/31

Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлсэн мэргэжилтнүүдийн анхааралд

Сувилагч, тусгай мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад ЦАХИМААР бүртгүүлсэн доорх нэр бүхий  мэргэжилтнүүд өөрийн эмнэлгийн сувилахуйн албанд, орон нутгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэнд материалаа өгнө.

Материалыг сувилахуйн албаны дарга, арга зүйч, хүний нөөцийн мэргэжилтнүүд доорх хуваарийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 101 тоотод ирүүлнэ.

Хувийн эмнэлэгт ажилладаг болон ажил эрхлээгүй ЦАХИМААР бүртгүүлсэн сувилагч, тусгай мэргэжилтэн хуваарийн дагуу (4 сарын 7-ны өдөр) материалаа ирүүлнэ үү.

Сургалт 2020 оны 4 дүгээр сарын 8-нд эхлэх тул сувилагч, тусгай мэргжилтнүүд сургалт эрхлэх байгууллага дээр бэлэн байна уу.

Цахимаар бүртгүүлсэн сувилагч, тусгай мэргэжилтний нэрсийг эндээс харна уу.

Шинэ коронавирусын халдвартай холбоотой доорх мэргэжлийн чиглэлийн сургалт түр хугацаагаар хойшлох тул тухайн үед зарлагдсан хуваарийн дагуу сургалтандаа хамрагдана уу. 

  • - Халдвартын сувилахуй
  • - Ариутгагчийн сургалт
  • - Дархлаажуулалтын сувилахуй
  • - Сэргээн засахын сувилахуй
  • - Эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн ажилтны сургалт
  • - Халдварт бус өвчний мэргэжил дээшлүүлэх сургалт

       

Төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлсэн сувилагч, тусгай мэргэжилтний бүрдүүлэх материал

1. Суралцахыг хүссэн өргөдөл /эндээс татна уу/

2. Иргэний үнэмлэхийн хуулбар

3. Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд, сургууль коллеж төгссөн диплом /нотариатаар баталгаажуулна/

5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ

6. Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг.

7. Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол гурвалсан гэрээ 3%

      /загварыг эндээс татаж авна уу/

2020 оны 4 дүгээр сарын 2

1. Геронтологийн үндэсний төв

    2. Цус сэлбэлт судлалын үндэсний төв

    3. Зоонозын өвчин судлалын үндэсний төв

    4. Эмгэг судлалын үндэсний төв

    5. Арьсны өвчин судлалын үндэсний төв

    6. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

    7. Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн

    8. Цэргийн төв эмнэлэг

    9. Бусад эрүүл мэндийн УЛСЫН байгууллага

      2020 оны 4 дүгээр сарын 3

      1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

        2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг

        3. Улсын гуравдугаар төв эмнэлэг

        4. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

        5. Хавдар судлалын үндэсний төв

        6. Халдварт өвчин судлалын үндэсний төв

        7. Гэмтэл согог судлалын үндэсний төв

          2020 оны 4 дүгээр сарын 6

          1. Нийслэлийн эрүүл мэндийн газар

            2. Архангай

            3. Баян-өлгий

            4. Баянхонгор

            5. Булган

            6. Говь-алтай

            7. Говьсүмбэр

            8. Дархан-уул

            9. Дорноговь

            10. Дорнод

            11. Дундговь

            12. Завхан

            13. Орхон

              2020 оны 4 дүгээр сарын 7

              1. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд

                2. Ажил эрхлээгүй мэргэжилтнүүд

                3. Өвөрхангай

                4. Өмнөговь

                5. Сүхбаатар

                6. Сэлэнгэ

                7. Төв

                8. Увс

                9. Ховд

                10. Хөвсгөл

                11. Хэнтий

                  Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал
                  Шалгалтын сорилд хариулах заавар
                  "ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ" ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ
                  Бүртгүүлэх заавар
                  Дэлхийн статистикийн өдөр