МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХ ШИНЭЭР ХҮСЭХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБООДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
2023/01/19Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-н 3.2.3, 3.2.4, 3.3.1, 3.3.9 дэх заалтад үндэслэн үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн дагуу мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг 3 жилийн хугацаатай зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбооны сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Иймд Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн баталсан мэргэжил, мэргэшлийн дагуу дээрх журмын 5 дах хэсэгт заасан “Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд тавигдах шаардлага”-г хангасан, 2023-2025 онд эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх шинээр хүсэх мэргэжлийн нийгэмлэг, холбоод материалаа бүрдүүлэн 2023 оны 1 дүгээр сарын 26-ний дотор Хүний нөөцийн хөгжлийн албанд ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны гудамж 13Б, 210648, шуудангийн хайрцаг 187, Утас: 99020756
Тавигдах шаардлага:
Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх
- Сүүлийн 3-аас доошгүй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулсан байх /Татварын тайлангаар баталгаажуулж татвар, нийгмийн даатгал болон санхүүгийн тайлан балансын өр авлагагүйг нотолно/
- Байнгын орон тоо бүхий ажлын албатай байх
- Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилладаг нийт эмнэлгийн мэргэжилтний 51-ээс доошгүй хувийг гишүүнчлэлдээ багтаасан байх
- Гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлтэй байх
- Тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, багц цагийн богино хугацааны сургалт эрхлэх зөвшөөрөлтэй байх, батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх
- Гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг тасралтгүй сайжруулах 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх
- Гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний 60-с доошгүй хувийг тухайн мэргэшлийн чиглэлийн багц цагийн богино хугацааны сургалтад, 30-аас доошгүй хувийг тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад жил тутам хамруулдаг байх
- Гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний харьяалах эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагаатай байх
- Холбогдох олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн байх буюу тогтмол хамтын ажиллагаатай байх, үүнийг гэрээ, ажлын тайлангаар баталгаажуулсан байх
Бүрдүүлэх материалын жагсаалт
- Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх хүссэн албан бичиг
- Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам” -ын 5 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан талаарх баримт, бичиг
- Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагын баталсан төсөл/ гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулсан байх/
- Журмын 8.2-д заасны дагуу мэргэшлийн зэргийн Ахлах, Тэргүүлэх шатлалын шалгалтыг зохион байгуулах хэлбэр болох сорил, бодлого, гардан үйлдэл, ярилцлага, тайлан хамгаалалт зэргээс сонгон 3 жилийн хугацаанд шалгалт зохион байгуулах хэлбэрийн санал
- Зөвлөх зэргийн шалгалтын зохион байгуулалтад тусгах санал
Гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулсан тусгай шаардлагыг нотлох шаардлагатай материалыг хавсаргана уу
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10