ЭХ БАРИХУЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2023/01/18Эх барихуйн сургагч багш бэлтгэх анхны сургалтыг 2022 оны 8 дугаар сард зохион байгуулсан бол 2 дах удаагийн сургалт нь энэ оны 1-р сарын 18-20-ны өдрүүдэд болж байна.
Сургалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв - II, Хүрээ, Амгалан, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нийт 24 эх баригч оролцож байна.
Уг сургалт нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд эх барихуйн мэргэжилтний цогц чадамжийг тодорхойлох, ажлын байран дээр сургах тогтоолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх, сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах зорилготой юм.
Цаашид сургалтыг шат дараатай зохион байгуулж, орон нутгийн эх баригч нарыг хамруулна.






Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10