МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023/01/12Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн 2023 оны 1 дэх удаагийн хурлыг зохион байгууллаа. Хурлаар сумын эрүүл мэндийн төв-11, Хувийн хэвшлийн эмнэлэг-2, Сувилал-1, Өрхийн эрүүл мэндийн төв-5 нийт 19 эрүүл мэндийн байгууллагын асуудлыг хэлэлцэн 4 жилээр нэг, 3 жилээр тав, 2 жилээр долоо, 1 жилээр дөрөв эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олголоо.
Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:
- Баянзүрх дүүрэг, Эрүүл оршихуй өрхийн эрүүл мэндийн төв
- Баянзүрх дүүрэг, Өнөр энх мэнд өрхийн эрүүл мэндийн төв
- Хан-Уул дүүрэг, Хаш чагнуур өрхийн эрүүл мэндийн төв
- Баянгол дүүрэг, Гурван санчир өрхийн эрүүл мэндийн төв
- Сонгинохайрхан дүүрэг, Баянбигэр өрхийн эрүүл мэндийн төв
- ЭМЖЖ ХХК-ийн эмнэлэг
- Апекс менежмент ХХК-ийн Сонмедикал центр Улаанбаатар эмнэлэг
- Баян-Өлгий аймаг, Буянт сумын эрүүл мэндийн төв
- Баян-Өлгий аймаг, Баяннуур сумын эрүүл мэндийн төв
- Говь-Алтай аймаг, Алтай сумын эрүүл мэндийн төв
- Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын эрүүл мэндийн төв
- Сэлэнгэ аймаг, Сайхан сумын эрүүл мэндийн төв
- Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын эрүүл мэндийн төв
- Төв аймаг, Архуст сумын эрүүл мэндийн төв
- Төв аймаг, Заамар сумын эрүүл мэндийн төв
- Төв аймаг, Лүн сумын эрүүл мэндийн төв
- Увс аймаг, Сагил сумын эрүүл мэндийн төв
Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.
2022 онд Магадлан итгэмжлэлийн зөвлөлийн 26-н удаагийн хурлаар нийт 472 эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгосон байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10