“ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМ”-ТЭЙ БОЛЛОО
2023/01/06Эрүүл мэндийн хөгжлийн төв ЭМС-ын 2022 оны А/346 дугаар тушаалын дагуу хэрэглэгчийн үнэлгээг “Хэрэглэгчийн үнэлгээний нэгдсэн систем”-ээр улсын хэмжээнд зохион байгууллаа. Энэ удаагийн хэрэглэгчийн үнэлгээнд төрийн өмчит, төрөөс санхүүждэг аймаг, нийслэлийн 550 гаруй эрүүл мэндийн байгууллагын 26000 гаруй хэрэглэгч хамрагдсан байна.
Цаашид “Хэрэглэгчийн үнэлгээний нэгдсэн систем” тогтвортой ажиллаж жилийн турш эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авах боломжтой ба сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгчид цаг хугацаа, орон зай үл харгалзан тухай үед нь буюу Realtime-аар харах боломж нээгдэж байна. Иймд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгч хэрэглэгчийн үнэлгээг өгч хэвших соёлыг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн байгууллагууд болон хэрэглэгчид анхаарал хандуулахыг хүсч байна.
1313.mn цахим хуудсанд байрших https://1313.mn/mn/newsDetail/... холбоосоор орж "Хэрэглэгчийн нэгдсэн систем"-тэй танилцаарай.

Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10