МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ 26 ДАХ УДААГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2023/01/03Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн 2022 оны сүүлийн 26 дах хурлыг зохион байгууллаа. Хурлаар сумын эрүүл мэндийн төв-3, Хувийн хэвшлийн эмнэлэг-1, Нэгдсэн эмнэлэг-4, Төрөлжсөн эмнэлэг-1, Сувилал-1, Тосгоны эрүүл мэндийн төв-1 нийт 11 эрүүл мэндийн байгууллагын асуудлыг хэлэлцэн 4 жилээр нэг, 3 жилээр тав, 2 жилээр гурав, 1 жилээр нэг эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олголоо.
Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:
- 1. Хан-уул дүүрэг, Туул тосгоны эрүүл мэндийн төв
- 2. Нийслэлийн Энэрэл эмнэлэг
- 3. ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангийн нэгдсэн эмнэлэг
- 4. ШШГЕГ-ын харъяа хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг
- 5. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв
- 6. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын төв
- 7. Тунгалаг онги ХХК-ийн Ээлтэй оточ сувилал
- 8. Дундговь аймаг, Дэрэн сумын эрүүл мэндийн төв
- 9. Дундговь аймаг, Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төв
- 10. Хэнтий аймаг, Бор өндөр сум, Хөдөөгийн нэгдсэн эмнэлэг
Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.
Магадлан итгэмжлэлийн зөвлөлийн 26-н удаагийн хурлаар 2022 онд нийт 472 эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэгдлээ.
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10