Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

Үндсэн мэргэшлийн сургалтын нэмэлт элэсэлтийн шалгалт

2022/12/17

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого” баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хүний нөөцийг хангах, дутагдлыг нөхөх, чадавхийг бэхжүүлэх, орон нутагт суурьшин ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дэмжих зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай мэргэшлийн чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтын нэмэлт элсэлтийн шалгалт зохион байгуулж байна.

Энэ удаагийн элсэлтийн шалгалтад 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захиалгын дагуу улсын төсвийн санхүүжилтээр суралцах эмч хамрагдаж байна. Шалгалтыг  Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/591 дүгээр тушаалаар батлагдсан комиссын бүрэлдэхүүн, төвийн захирлын тушаалаар томилогдсон шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамтран зохион байгуулж байна. Шалгалтын зохион байгуулалтад ЭМЯ-ны ТЗУГ-ын холбогдох мэргэжилтэн хөндлөнгийн хяналт хийж хамтран ажиллаж байна.

Шалгалтыг хуваарийн дагуу 3 ээлжээр зохион байгуулж байгаа ба шалгалтын дүнг төвийн цахим хуудсанд тухай бүр нийтэлж байна.