Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

2022/12/10

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого” баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хүний нөөцийг хангах, дутагдлыг нөхөх, чадавхийг бэхжүүлэх, орон нутагт суурьшин ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дэмжих зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай мэргэшлийн чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтын нэмэлт элсэлтийн бүртгэл явагдаж дууслаа.

Шалгалтын тов:


ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ ТА ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ АВЧ ИРНЭ ҮҮ. ҮҮНД:

1. Иргэний үнэмлэхний хуулбар,

2. Дипломын хуулбар /гадаад улсад төгссөн бол орчуулгын хамт хавсаргасан байх/,

3. Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

4. Тухайн орон нутгийн захиалгын дагуу нэн шаардлагатай мэргэшлийн чиглэлээр суралцуулахаар хүсэлт гаргасан аймгийн Эрүүл мэндийн газрын албан бичиг,

5. Орон нутгийн захиалагч эрүүл мэндийн газартай байгуулсан гэрээ,

6. Төгссөний дараа захиалагч орон нутагт гэрээний дагуу ажиллах тухай хувийн өргөдөл,

7. Шалгалтын хураамж төлсөн баримт Шалгалтын төлбөр 10,000 төгрөг байна /Төлбөрийг буцаан олгохгүй/.

• Хүлээн авах банк: Төрийн сан

• Хүлээн авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв

• Зориулалт буюу утга: Үндсэн мэргэшлийн элсэлт /Овог, нэр, регистрийн дугаар/

• Дансны дугаар 100900020020 /Төлбөрийг банк, интернэт банк болон ЭМХТ-ийн нэг давхарт байрлах автомат машинд төлөх боломжтой/

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн утасны жагсаалт

ТА БҮХЭН ДАРААХ МЭДЭЭЛЭЛД АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ:

1. Энэ удаагийн сургалтад хамрагдах эмнэлгийн мэргэжилтэн нь 21 аймгийн захиалгаар нэн шаардлагатай мэргэшлийн чиглэлээр улсын төсвийн санхүүжилтээр суралцах бөгөөд төгссөний дараа зөвхөн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлэгт гэрээний дагуу 5 жил ажиллана.

2. Орон нутгийн захиалгаар суралцах эмч нь захиалагч байгууллагатай гэрээ байгуулж, баталгаажуулсан байна.

Гэрээ байгуулаагүй тохиолдолд шалгалтад орох боломжгүй.

3. Энэ удаагийн элсэлтэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвөөс хамрагдахгүй.

4. Хувийн болон байгууллагын зардлаар суралцах эмнэлгийн мэргэжилтэнд хамаарахгүй.

5. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/489 дүгээр тушаалаар үндсэн мэргэшлийн сургалтад элссэн суралцагчид хамаарахгүй.

6. Эмнэлгийн мэргэжилтэн нь үндсэн мэргэшлийн зөвхөн 1 чиглэлд шалгалт өгөхийг анхааруулж байна.

Шалгалтын жишиг сорилыг эндээс http://hdc.gov.mn/page/47/ үзнэ үү.