МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 24 ДЭХ УДААГИЙН ХУРАЛ БОЛЛОО
2022/12/09Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит 24 дэх хурлыг зохион байгууллаа. Хурлаар өрхийн эрүүл мэндийн төв-9, сумын эрүүл мэндийн төв-5, Хувийн хэвшлийн эмнэлэг-3, Нэгдсэн эмнэлэг-1, Төрөлжсөн эмнэлэг-1, Сувилал-2 нийт 21 эрүүл мэндийн байгууллагын асуудлыг хэлэлцэн 4 жилээр гурав, 3 жилээр ес, 2 жилээр долоо, 1 жилээр хоёр эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжиллээ.
Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:
- 1. Баянгол дүүрэг, Амин жаргалан өрхийн эрүүл мэндийн төв
- 2. Сүхбаатар дүүрэг, Манай эмч өрхийн эрүүл мэндийн төв
- 3. Сүхбаатар дүүрэг, Өөдрөг энх өрхийн эрүүл мэндийн төв
- 4. Сүхбаатар дүүрэг, Гүн мэдрэмж өрхийн эрүүл мэндийн төв
- 5. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
- 6. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
- 7. Говь-Алтай аймаг, Марал-Алтай өрхийн эрүүл мэндийн төв
- 8. Говь-Алтай аймаг, Энх-Алтай өрхийн эрүүл мэндийн төв
- 9. Говь-Алтай аймаг, Тонхил сумын эрүүл мэндийн төв
- 10. Говь-Алтай аймаг, Шарга сумын эрүүл мэндийн төв
- 11. Дорнод аймаг, Нью-Эндорфин эмнэлэг
- 12. Дорнод аймаг, Итгэл ивээлт эмнэлэг
- 13. Дорнод аймаг, Баян-Уул сум дундын эмнэлэг
- 14. Дорнод аймаг, Халхгол сум дундын эмнэлэг
- 15. Дорнод аймаг, Хилийн цэргийн 0132 ангийн эрүүл мэндийн төв
- 16. Орхон аймаг, Эрдэнэт Ачит нар ХХК-ийн Ачит эмнэлэг
- 17. Ховд аймаг, Бугат өрхийн эрүүл мэндийн төв
- 18. Ховд аймаг, Буянт өрхийн эрүүл мэндийн төв
- 19. Ховд аймаг, Жаргалан өрхийн эрүүл мэндийн төв
- 20. Төв аймаг, Намдүү ХХК-ийн Задгай цагаан рашаан сувилал
- 21. Төв аймаг, Өвөр жанчивлан ХХК-ийн Өвөр жанчивлан рашаан сувилал
Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10