Цахим системийн хэрэглээ, статистик мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төлөвлөлтөд ашиглах чадавхийг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулж байна
2022/12/07Тус төв нь ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газартай хамтран “Эрүүл мэндийн салбарын цахим системийн хэрэглээ ба эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төлөвлөлтөд ашиглах чадавхийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зохион байгуулан явуулж байна.
Уг сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн удирдах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, биостатистикч эмч, мэдээллийн технологийн мэргэжилтэн нийт 270 хүн оролцож байна.
Сургалтаар эрүүл мэндийн салбарын цахимжилт, аюулгүй байдлыг хэрхэн хангах, цахим багц хуулийн танилцуулга, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, эрхзүйн хариуцлагын тогтолцоо, эрүүл мэндийн статистикийн өнөөгийн байдал ба тогтвортой хөгжлийн зорилт, статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдлын талаар танилцуулга хичээл, дадлага ажил хэлбэрээр зохион байгуулан явуулж байна.



Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10