Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын удирдамж боловсруулах ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна.

2022/12/07

Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд Эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын удирдамж, эмнэлзүйн ур чадварын шатлалыг боловсруулж төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах, сургалтын бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэх үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд Эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын удирдамж боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/231 дүгээр тушаалаар батлан ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хурлын танхимд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Уулзалт, хэлэлцүүлэгт Япон Улсаас Жайка олон улсын байгууллагын төслийн богино хугацааны мэргэжилтэн, Фүкүока Жогакуин сувилахуйн их сургуулийн дэд захирал Танигүчи Хацүми,  Токиогийн эх баригчдын танхимын удирдах зөвлөлийн гишүүн Окамото Киёоко нар хүрэлцэн ирж дэмжлэг үзүүлэн зөвлөхөөр ажиллаж байна.