“Эмчийн үзлэгийн цаг товлол”-ын дуудлагын төвийн тоон мэдээ
2022/11/251800-0119 тусгай дугаарын “Эмчийн үзлэгийн цаг товлол”-ын дуудлагын төвийн 2022 оны эхний 11 сарын тоон мэдээг танилцуулбал:
Үйлчилгээ үзүүлсэн нийт дуудлага: 923332
Үүнээс эмчийн үзлэгийн цаг захиалга 583294 буюу 63.2%, бусад дуудлага 3400038 буюу 36.8%-ийг эзэлж байна.
Эмчийн үзлэгийн нийт дуудлага:
- 1. Төв эмнэлэг болон тусгай мэргэшлийн төв: 142760 /24.5%/
- 2. Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг: 403967 /69.3%/
- 3. Аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ: 36567 /6.2%/ эзлэж байна.
Эмчийн үзлэгийн цаг захиалгийг өмнөх оны эхний 11 сарын байдалтай харьцуулахад нийт амжилттай дуудлага 118470 буюу 25.5%-иар өссөн байна. Үүнийг задлаж харвал: төв эмнэлэг болон тусгай мэргэшлийн төв 46090 буюу 47.2%, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг 56391 буюу 15.8%, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ 15989 буюу 76.9%-иар тус тус өсчээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн дуудлагын өсөлт 2022 оны эхний 11 сард нэмж нийт 9 аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ, 1 сум дундын эмнэлэгт үйл ажиллагаагаа сурталчлан нэвтрүүлж, өргөжүүлсэнтэй холбоотой байна

Эмчийн үзлэгийн цаг захиалгыг эхний 11 сарын байдлаар эрүүл мэндийн байгууллагуудаар графикаар задлаж харуулбал:
Төв эмнэлэг болон тусгай мэргэшлийн төв: 142760

Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг: 403967

Аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ: 36567

Та бүхэн өдөр тутмын тоон үзүүлэлттэй доор холбоосоор орж танилцаж болно.
https://1313.mn/mn/newsDetail/16469899244798
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10