Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.04 сар
12,749
Халдварт бус өвчин 2024.04 сар
1,307,749

Эмнэл зүйн сургагч багшийн 42 дахь удаагийн сургалт зохион байгууллаа

2022/11/21

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг Монгол улсын эрүүл мэндийн салбарт 2016 оноос эхлэн зохион байгуулж  байна.

Энэ хүрээнд 42 удаагийн сургалтаар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын нийт 1288 эмч, сувилагчийг сургагч багшаар 147  эмч, сувилагчийг чиглүүлэгч багшаар бэлтгэсэн.

Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг орон нутагт 2018 онд Орхон, 2021 онд Дорнод, 2022 онд Ховд, Өвөрхангай, Өмнөговь аймагт зохион байгуулж эхэлсэн бөгөөд цаашид  аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт явуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ  удаагийн сургалтад  Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, АШУҮИС-ийн харъяа Монгол-Японы эмнэлгийн нийт 24 эмч оролцож, “Ерөнхий мэргэшил судлал” резидентийн сургалтыг удирдах “Эмнэл зүйн сургагч багш”-аар бэлтгэгдлээ.