Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Сувилахуйн цогц чадамж” боловсруулах ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2022/11/17

Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах, эмнэлзүйн ур чадварын шатлалыг тодорхойлох зорилгоор Сувилахуйн мэргэжилтний цогц чадамжийг боловсруулах  юм.

Энэхүү сувилахуйн цогц чадамжийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2022 оны А/97 дугаар тушаалаар баталж, 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Төв эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын сувилагчдын нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.