Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад хяналт-шинжилгээ хийлээ.

2022/11/16

Монгол Улсад урт болон богино хугацаанд ажиллах гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлын зохион байгуулалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв хариуцан ажиллаж байна.

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчинтэй, урт хугацаанд буюу 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар ажиллах гадаадын 13 улсын 27 мэргэжилтэн 19 эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна.

Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулж байгаа 19 эрүүл мэндийн байгууллагад Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хяналт-шинжилгээ хийж байна.