”Байгууллагын үнэ цэнэ” сэдвээр лекц уншиж, санал солилцлоо.
2022/11/15Эрүүл мэндийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулагч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, МАУА-ийн гишүүн, академич, Анагаах ухааны доктор, профессор Ц.Содномпил ”Байгууллагын үнэ цэнэ” сэдвээр төвийн албан хаагчидтай ярилцан, санал солилцов.
Байгууллагын үнэ цэнэ бол “Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилт төдийгүй хамгийн чухал нь мэдлэг, чадвартай, ёс зүйтэй, итгэл, найдвартай албан хаагч юм” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн оролцогчдын хүсэлтээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулсан 1996 оны түүхэн үйл явдал болон өнөөг хүртэл 26 жилийн турш хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж байгаа талаар ярилаа.
Ярилцлагын төгсгөлд “Мэргэжилтэн, албан хаагч та бүхэн “Байгууллагынхаа үнэ цэнэ, итгэл найдвар, нэр төр гэдгийг ойлгосон бол түүн шиг чухал үнэ цэнэ үгүй” гэсэн юм. Үнэтэй зөвлөгөө өгсөн Ц.Содномпил танд баярлалаа.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29