Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

2022/11/10

"Сувилахуйн сургагч багш бэлтгэх” ээлжит сургалтыг 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. Уг сургалтыг Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд 2021 оноос эхлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа билээ.

Сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Япон-Монголын хамтарсан эмнэлэг, Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв,  Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2,  АШУҮИС-ийн cувилахуйн сургууль, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Оргил рашаан сувилал гэсэн нийт 15 байгууллагын 23 сувилагч оролцож байна.

Сургалтыг нийт 9 удаа зохион байгуулаад байгаа бөгөөд энэ удаагийнх энэ оны 3 дахь сургалт юм.