Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

“Эрүүл мэндийн хөгжил” ахмадын зөвлөлийн удирдлага, гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.

2022/10/31

Өнөөдөр ЭМХТ-ийн Удирдлагын зөвлөлийн гишүүд тус төвд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудын байгуулсан “Эрүүл мэндийн хөгжил” ахмадын зөвлөлийн удирдлага, гишүүдтэй 11-р сард хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад төвийн захирал Б.Нарантуяа, албадын дарга нар болон ахмад ажилтан Ц.Содномпил, С.Дуламсүрэн, С.Өлзийсайхан, Л.Ширнэн, Ц.Дариймаа, Ц.Марта, С.Нарантуяа нар оролцов.

Тус төвөөс ахмадын зөвлөлтэй хамтран шинэ залуу албан хаагчдыг чадавхижуулах ажлын байрны сургалтуудыг зохион байгуулах, эрүүл мэндийн салбарын болон байгууллагын үнэ цэнэ, үүх түүхийг сурталчилан таниулах, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага, манлайллыг дээшлүүлэх, бие бялдарын түвшин тогтоох, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.