Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 20 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2022/10/28

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит 20 дахь хурлыг зохион байгууллаа. Хурлаар өрхийн эрүүл мэндийн төв-3, сумын эрүүл мэндийн төв-11, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-1, хувийн хэвшлийн эмнэлэг-2, Уламжлалт анагаах ухааны төв-1, сувилал-4 нийт 22 эрүүл мэндийн байгууллагын асуудлыг хэлэлцэн 4 жилээр гурав, 3 жилээр ес, 2 жилээр ес, 1 жилээр нэг эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжиллээ.

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:

  1. 1. Сүхбаатар дүүрэг, Тэгшмэнд өрхийн эрүүл мэндийн төв
  2. 2. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувилалын газар
  3. 3. Булган аймаг, Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төв
  4. 4. Дархан-Уул аймаг, Тулга сувилал
  5. 5. Дорноговь аймаг, Агатова өрхийн эрүүл мэндийн төв
  6. 6. Дорноговь аймаг, Мишээлт мана өрхийн эрүүл мэндийн төв
  7. 7. Дорноговь аймаг, Алтанширээ сумын эрүүл мэндийн төв
  8. 8. Дорноговь аймаг, Даланжаргалан сумын эрүүл мэндийн төв
  9. 9. Дорноговь аймаг, Дэлгэрэх сумын эрүүл мэндийн төв
  10. 10. Дорноговь аймаг, Иххэт сумын эрүүл мэндийн төв
  11. 11. Дорноговь аймаг, Мандах сумын эрүүл мэндийн төв
  12. 12. Дорноговь аймаг, Сайхандулаан сумын эрүүл мэндийн төв
  13. 13. Дорноговь аймаг, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв
  14. 14. Дорноговь аймаг, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН рашаан сувиллын төв
  15. 15. Дорнод аймаг, Сэргэлэн сумын эрүүл мэндийн төв
  16. 16. Орхон аймаг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  17. 17. Өвөрхангай аймаг, “Ачтан ирээдүй” эмнэлэг
  18. 18. Өвөрхангай аймаг, “Хужиртрашаан” ХХК-ийн сувилал
  19. 19. Өмнөговь аймаг, Аминбулаг Ханбогд ХХК-ийн “Аминбулаг” эмнэлэг
  20. 20. Өмнөговь аймаг, Манлай сумын эрүүл мэндийн төв
  21. 21. Төв аймаг, Алтанбулаг сумын эрүүл мэндийн төв
  22. 22. Төв аймаг, УБ Төмөр замын Ахмадын Булагтай сувилал

Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын  2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.