ТӨВИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022/10/24ЭМЯ-наас жил бүрийн 10 дугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон, ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн.
Энэ жил салбарын хэмжээнд “Настанд хүрч үйлчилж буй тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эрүүл насжилтыг дэмжих” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд тус төвөөс “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг “Эрүүл мэндийн хөгжил” ахмадын зөвлөлтэй хамтран баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Ахмадын сургаал-Алт” ахмад эмнэлгийн мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байдалд зөвлөгөө өгүүлэх арга хэмжээг зохион байгуулах ба албан хаагчдад байгууллагын соёл, нэр төрийн талаар болон төлөвлөлт, тайлагналт, ажлын байрандаа эрүүл мэндээ дэмжих, 5С зэрэг сургалтуудыг ахмадууд маань зохион байгуулахаар төлөвлөсөн.
10-р сарын 21-нд тус төвийн Эрүүл мэндийг дэмжих алба болон Захиргааны хэлтэст ажиллаж байсан ахмад мэргэжилтэн Ч.Батнасан “Ажлын байранд эрүүл мэндээ дэмжих нь” сэдэвт хичээлийг төвийн албан хаагчдад заахын зэрэгцээ байгууллагын түүх, соёл, нэр хүндийн талаар дурсамж ярьж, санал солилцлоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29